“СИТИ” Их сургууль “НЭПКО” ХХК хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа


СИТИ” Их сургууль “НЕПКО” ХХК нийгмийг соён гэгээрүүлэх зорилтын хүрээнд эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 Санамж бичигт “НЕПКО” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батбаяр, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ нар гарын үсэг зурж баталгаажуулснаар хамтын ажиллагаа ийнхүү эхлэв.

 Талууд хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд “СИТИ” Их сургуулийн Барилга, архитектур, дизайны сургуулийн хэвлэлийн дизайн, график дизайны хөтөлбөрт суралцагчдыг дадлага хийлгэх ажлыг зохион байгуулах,  уг мэргэжлээр суралцан төгсөгчдийг ажлын байраар хангах, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны санамж бичиг гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд санамж бичигт гарын үсэг зурах үеэр талууд байр сууриа илэрхийлэв.  

 “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ:  Манай үндэсний хэвлэлийн голлох компани, дэлхийн шилдэг номнуудыг олон улсын жишиг стандартын дагуу хэвлэж, танин мэдэхүйн ертөнцөөр оюутан, залуусыг аялуулж, соён гэгээрүүлж буй “НЭПКО” компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Санамж бичигт заасан хамтын ажиллагааны хүрээ маш тодорхой бөгөөд бид “НЭПКО” компани, брэндтэй хамтарч “СИТИ” Их сургуулийнхаа оюутнууд руу чиглэсэн олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн түүнчлэн манай бэлтгэж буй мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн хүрээнд хамтран дэлхийн шилдэг номнуудыг эх хэлээрээ эрхлэн гаргах боломжийн талаар ярилцаж байна.

 “НЕПКО” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батбаяр: 20 гаруй жилийн түүхтэй “СИТИ” Их сургуультай 15 жилийн түүхтэй “НЕПКО” ХХК хамтран ажиллахаар болж байна. Хувийн хэвшлийн их дээд сургуулиуд дундаа олон чиглэлээр чанартай боловсон хүчин бэлтгэж байгаа нь хамтарч ажиллах хөшүүрэг боллоо. Манай компанид тус сургуулийн оюутнууд дадлага хийх цаашлаад ажилд орох боломж бүрдэнэ. Их сургууль өөрөө энэ чиглэлээр оюутан бэлтгэж байгаа нь давуу тал. Ном бэлтгэнэ гэдэг  өөрөө урлаг юм. Тус сургуульд дизайны чиглэлээр сурч байгаа оюутнууд манай компанид дадлага хийх, ажиллах боломж нээгдэж байна. Энэ салбарт ажиллах боловсон хүчин дутмаг байдаг. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд бид боловсон хүчин хүний нөөцөө бүрдүүлэх зэрэг олон  давуу талууд байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 8 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 10 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 10 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 11 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 12 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 14 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 15 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 16 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09