“Шивээ-Овоо”-гийн Цахилгаан станцын төсөл хүлээгдэж байна


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Шивээ энержи” цогцолбор төслийн нэгж “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн барих 200 МВТ-ын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байгаа. Ажлын явцын талаар уг төслийн нэгжээс тодруулахад:

“Эрдэнэс Монгол” ХХК нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн барих Цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төслийн санхүүжилтийг хийх загвар, хөрөнгө оруулалтын гэрээний ажилд бэлтгэх ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Бид Цахилгаан станцын төсөлд оролцох саналаа ирүүлэх компаниудад олон улсын жишигт нийцсэн хатуу түлшээр ажиллах, цахилгаан станцуудын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, хөрш орнуудын эрчим хүчний төрийн бодлогын баримт бичгүүдэд заагдсан шаардлагуудыг тавьж байсан. Шаардлагын дагуу станцын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй БНХАУ-ын олон улсад туршлагатай хэд хэдэн компанийн санал ирээд байгаа. Өнгөрсөн 9 дүгээр сарын 10-ны өдөр төслийн үйл явцыг эрчимжүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг урьж хүлээн авч өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан. Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Эрчим хүчний 200 МВТ-ын цахилгаан станцын төсөл нь Монгол улсын эрчим хүчний болон нүүрсний салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна. Иймд эрчим хүчний төслүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад “гүүр” болж дэмжин ажиллах болно. Хоёр орны хэрэгжүүлэх томоохон төслүүдийн тухайд БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд багтсан байх нь чухал” хэмээн онцлон дурьдаж байсан.

Гэвч энэхүү уулзалтын дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо болж чуулганы хоёр дахь өдрийн хуралдааны үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин  уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нүүрсний цахилгаан станцуудыг гадаадын орнуудад барихгүй гэдгээ илтгэлийнхээ үеэр мэдэгдсэн. Үүнтэй холбоотой “Эрдэнэс Монгол”ХХК-ийн төлөвлөж байсан төсөл хүлээлтийн байдалд байгаа.

Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээнд энэхүү төсөлтэй холбоотойгоор үндэслэлгүй ташаа мэдээлэл гарч байгаа нь хоёр орны гадаад хамтын ажиллагаа болоод хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж төслийн нэгжийн зүгээс тайлбарлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 9 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 11 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 11 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 12 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 13 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 14 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 16 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 17 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09