Иргэд зээлийн түүхээ оноогоор хянадаг болно


Зээлдэгч, зээлдүүлэгч талуудыг зээлийн түүхийн мэдээллээр бүрэн тэгш хангаснаар зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох финтек үйлчилгээг “Бүрэн Скор” компани Монголбанкны тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлэхээр боллоо.

 Монгол Улсын хоёр сая иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл Зээлийн мэдээллийн санд байдаг ч зээлийн түүх, ирээдүйд зээлжих чадамжийнхаа талаар ихэнх иргэд огт мэдлэг, ойлголтгүй явдгаас үүдэн зохисгүй хэмжээгээр өндөр хүүтэй зээл авч санхүүгийн эрсдэлд орох, нөгөөтэйгөөр ирээдүйд учирч болох санхүүгийн таатай боломжуудаа алдах зэргээр хохирдог. Өөрөөр хэлбэл, иргэд өөрт хамгийн ашигтай санхүүгийн нэн чухал мэдээллийг огт авдаггүй, хянадаггүй бол нөгөө талд зээлдүүлэгчид мэдээллийн хэт давуу эрхтэй байдгаас санхүүгийн харилцаа тэнцвэргүй, шударга бус байдаг.

 Цахим шилжилт, мэдээллийн эрин зуунд энэ асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл нь иргэн бүр хувийн зээлийн түүхийн мэдээллээ ил тод, нээлттэй хүлээж авдаг болох юм. Ийнхүү зээлдэгч, зээлдүүлэгч талуудад мэдээлэл тэгш хүртээмжтэй очсоноор санхүүгийн үйлчилгээ илүү бодит хэлбэрээр хүрэх боломжтой болж, улмаар нийт санхүүгийн зах зээлд зээлийн хүү буурах эхлэл тавигдана. Мөн иргэдийн санхүүгийн хариуцлага боловсрол тогтмол нэмэгдэхээс гадна санхүүгийн үйлчилгээний олон шинэлэг боломж үүснэ гэсэн үг.

 “Бүрэн Скор” компани нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас нийт 500 орчим банк, санхүүгийн байгууллагад очдог иргэдийн зээлийн түүхийн мэдээллийг оновчтой, ялгаварлалгүй аргачлалаар тооцоолох хувь хүний “Кредит Скор” буюу “Зээлийн Оноо”-нд хувиргаж, иргэн бүрийг оноогоо хянах, удирдах боломжоор хангах финтек үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.  Мэдээллийн аюулгүй байдлын өндөр стандартын дагуу тасралтгүй ажиллах уг үйлчилгээ нь иргэдийг, тэр дундаа санхүүгийн харилцаанд хараахан бэлтгэгдээгүй залуу үеийг санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгон төлөвшүүлэх гол хөтөч болох юм.

 Зээлийн мэдээллийн энэ төрлийн үйлчилгээг өндөр хөгжсөн орнуудад өргөнөөр ашигладаг ба мэдээллийн тэгш хүртээмж сайжирснаар зээлдэгч иргэд илүү өндөр дүнтэй, хүү багатай, үр ашигтай, барьцаагүй зээлийг хурдан шуурхай авах боломж нөхцөлөөр хангагддаг.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 10 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 12 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 12 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 13 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 13 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 15 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 17 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 18 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09