Монгол, Австрали инженерүүдийн хамтран хөгжүүлсэн Уул уурхайн төлөвлөлтийн програм нээлтээ хийлээ


Уул уурхайн программ хангамжийн салбарт шинэхэн програм мэндлээд байна. Энэ бол Австрали болон Монгол инженерүүдийн хамтран хөгжүүлсэн хиймэл оюун, үүлэн технологид суурилсан VMINE.IO  уул уурхайн оновчлол төлөвлөлтийн программ хангамжийн шийдэл юм.

Дэлхий нийтээр цахим шилжилт хийж буй энэ үед уул уурхайн олборлогч болон зураг төсөл боловсруулагч компаниуд хүртээмжтэй, харьцангуй хямд үнэтэй програм хангамжыг өргөнөөр ашиглах шаардлага гарч байна. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн хөгжүүлсэн VMINE.IO үүлэн технологид суурилсан платформыг инженерүүд гэр офис, болон уурхайн талбайгаас зөөврийн компьютер, таблет зэрэг дурийн төхөөрөмж ашиглан тооцоолол хийх боломжтой юм. Танд ердөө тооцоолол хийхэд шаардлагатай мэдээдэл, өгөгдөл бэлэн байхад хангалттай.

Уул уурхайн олборлогч болон зураг төслийн компаниудад оновчлол төлөвлөлтийн програм хангамжийн хэрэгцээ шаардлага их байдаг гэтэл хэдэн зуун мянган ам.доллараар хэмжигдэх албан ёсны лицензтэй программ хангамжийг тэр бүр худалдан авч үйл ажиллагаандаа ашиглах боломж хомс байдаг. Тэгвэл VMINE.IO платформ нь танд ил уурхайн хүрээ хязгаарын оновчлол, стратеги төлөвлөлт, овоолгын эзэлхүүн тооцоолох, уурхайн хананы нийцлийг тодорхойлох болон чулуулгийн бутлагдал хэмжих үйлчилгээнүүдийг харьцангүй хямд зардлаар санал болгож байна.

Ил уурхайн оновчлол болон урт хугацааны төлөвлөлтийг хийснээр төслийн үр ашгийг даруй 20-30 хувь  нэмэгдүүлэх боломжтой. Мөн шинэ программ хангамж авч түүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, инженер техникийн ажилтнуудаа сургах гэх мэт ажлуудад нэлээдгүй хугацаа зарцуулдаг бол VMINE.IO платформын меню, техник тусламж хэсэг нь монгол хэл дээр байдаг тул харьцангүй богино хугцаанд програмыг бүрэн эзэмшиж үйл ажиллагаандаа шууд ашиглаад явах юм. Танд зөвхөн дээрх үйлчилгээг авахад шаардлагатай өгөгдөл болон шаардлагатай тоон болон техникийн мэдээлэл байхад хангалттай. Программын боловсруулалтыг зайнаас хийж танд үр дүнг илгээх бөгөөд үр дүнд үндэслэн өгөгдлүүдээ өөрчлөх, шинэчлэх боломжтой.

Цахим шилжилтийн ачаар уул уурхайн компаниудад өдөр тутамдаа хийдэг ажлуудаа хөнгөвчлөх, зайнаас шийдэх боломжтой болж байгаа энэ цаг үед VMINE.IO платформ нь уул уурхайн олборлогч, зураг төсөл боловсруулагч компаниудад зориулан Монголын уул уурхайн салбарт хувьсал хийсэн шинэ үйлчилгээгээ танилцуулж байна.


 VMINE.IO санал болгож буй шийдлүүд:

Vmine.io Pit Optimiser - Блок модель, бүтээгдэхүүн борлуулах үнэ болон зардал зэрэгт үндэслэн Лерчс-Гросмманы алгоритмд суурилсан оновчлолыг гүйцэтгэнэ. Мөн уурхайн үе шатуудыг сонгох, хөрөнгө оруулалтын хэмжээ, хүчин чадлуудыг өгснөөр оновчлолын үр дүнг улам нарийвчлан авах боломжтой.

Vmine.io Strategic Scheduler - Урт хугацааны стратеги төлөвлөлтийг уурхайн үе шатууд, бүтээгдэхүүн борлуулах үнэ, зардал болон захын агуулгын оновчлол хийн тодорхойлж хамгийн их Өнөөгийн цэвэр үнэ цэнэ бүхий уурхайн олборлох дарааллыг гаргаж өгнө.

Vmine.io Design Conformance - Өдөр тутамдаа уурхайн үйл ажиллагаанд ашиглаж буй дроны хэмжилт болон лазер сканерийн үр дүнг оруулан уурхайн нийцэл буюу уурхайн бодит байдал зураг төсөл дээрх загварыг харьцуулан тайлан бэлдэнэ.

Vmine.io Volume Estimation - Өдөр тутамдаа уурхайн үйл ажиллагаанд ашиглаж буй дроны хэмжилт болон лазер сканерийн үр дүнг оруулан уурхайн талбай дээрх овоолгын эзлэхүүн тодорхойлох, харьцуулах боломжтой

Vmine.io Fragmentation Analysis – Тэсэлгээний дараах бутлагдлын хэмжээ болон хөрс, хүдрийн овоолго дахь чулуулгийн бутлагдлыг тодорхойлоход чухал үүрэгтэй. Уурхайд хийгдэж буй тэсэлгээ хэр үр дүнтэй болсныг тэсэлгээний дараах чулуулгийн бутлагдлын түвшингээр хэмжсэнээр ухаж ачих, баяжуулах процессуудын бүтээмж нэмэгддэг.

 Бидэнтэй холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл,

Вэбсайт: www.vmine.io

Цахим шуудан: [email protected]

Холбогдох утас: +976-88121503

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 12 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 14 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 14 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 15 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 15 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 17 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 19 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 20 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09