Төрийн банк 100 мянган мод тарина

Admin
20 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банк нэгдэж, мод тарих үйл ажиллагаанд манлайлан оролцсоор байна.

 Төрийн банк нь орон даяар өрнөж буй мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Нэг ажилтан, нэг мод” аяныг эхлүүлэн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 5000 орчим модыг суулгасан байна.

 “Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж байгаа нь дэлхий нийтийн анхаарал хандуулах гол асуудлын нэг болсон. Монгол улсын хувьд дундаж агаарын хэм өөрчлөгдөн дулаарч, нийт нутаг дэвсгэрийн талбай цөлжилт, газрын доройтолд өртөн тэлж байгааг энэ чиглэлийн судлаач, мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Иймд мод тарих ажлыг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал бөгөөд уг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Төрийн банкны хамт олон маань Модыг мода болгоё уриан дор “Ажилтан бүр нэг мод” аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлэхээр болсон. Банкны ажилтнууд маань нэг жилд хоёр удаа буюу хавар, намрын мод тарилтаар тус бүр нэг мод тарихад 9 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд 100 мянган мод тарих боломжтой юм” хэмээн Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр онцолсон.

Төрийн банк нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон бизнесийг дэмжиж, эко зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчиддаа санал болгон ажиллахын зэрэгцээ экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин ажиллаж, энэ чиглэлээр нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг амжилттай зах зээлд нэвтрүүлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 15 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 17 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 17 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 17 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 18 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 20 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 22 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 22 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09