South China Morning Post: Хятадууд Оросоос байлдааны нисдэг тэрэг худалдаж авна


Хонконгийн “South China Morning Post” сонин БНХАУ нь десантын усан онгоцон дээр байрладаг цохилтын нисдэг тэрэг олноор худалдан авах гэж байгаа тухай мэдээлжээ. Ингэснээр Хятадын сүүлийн үеийн десантын усан онгоцнууд анх тооцоолсон бодит хүчин чадалдаа хүрэх юм байна. 

Бээжингийн Цэргийн шинжлэх ухаан ба технологийн хүрээлэнд ажилладаг судлаач Чжоу Чэньмин энэ талаар сонинд ярихдаа “Ардын чөлөөлөх арми Оросын Ка-52 нисдэг тэрэг худалдан авах боломжийг нэлээд эртнээс судалж байгаа юм. Десантын нисдэг тэрэг тээгч усан онгоцонд цохилтын хүнд нисдэг тэрэг шаардлагатай байгаа” гэжээ. Нисдэг тэрэг худалдан авах хэлэлцээ нэлээд ахицтай явж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хятадын төлөөлөгчид Оросын Приморскийн хязгаарт байрлах нисэг тэрэгний үйлдвэрт айлчилсан байна.

Эх газрын Хятадын боломж нь өөрсдийн хүчээр усан онгоцон дээр байрлах цохилтын нисдэг тэрэг зохион бүтээж, олноор нь үйлдвэрлэхэд хараахан хүрэлцэхгүй байгаа учраас цаг хэмнэх үүднээс ийнхүү Оросын Ка-52К нисдэг тэргийг сонирхож байгаа аж. Явган цэргийн дэмжлэгийн Ка-52 “Аллигатор” нисдэг тэрэгний далайн хувилбар нь Ка-52 ”Катран” бөгөөд ил харагдах баримжаа үгүй далайд байршлаа тогтоон олон цагаар нисэхэд зориулагдсан тусгай электрон тоноглолтой гэдгээрээ ялгаатай. Ка-52 ”Катран” эвхэгддэг сэнстэй, тусгайлан тээгч усан онгоцон дээр байршуулахад зориулагдсан хийцтэй тул Хятадын “Type 075” шинэ үеийн десантын усан онгон дээр байрлуулах боломжтой юм байна. Түүнчлэн нисдэг тэрэг нь ашиглалтын үед далайн шорвог ус, чийгтэй агаарын таагүй нөлөөг тэсвэрлэх чадвар өндөр, 12,2 тонн даацтай, ослын үед нисгэгчийг аврах харвадаг суудалтай. 

Ка-52К-г худалдан авах талаар тохиролцож чадвал Хятадын хувьд Су-35, С-400-ийн дараа орох том худалдан авалт болох ёстой юм байна. Бээжин нь нисдэг тэргийг байршуулах “Type 075” усан онгоцны гурав дахийг энэ нэгдүгээр сард ашиглалтад оруулаад байгаа юм байна. Оросын нисдэг тэргийг олноор авч байршуулснаар эдгээр десантын усан онгоцнуудыг бага оврын нисэх онгоц тээгч болгон ашиглах боломжтой болох аж. Ийм усан онгоцнууд нь Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн ашиг сонирхлыг хамгаалах, арлууд дээр десант буулгахад чухал үүрэг гүйцэтгэдэг болох юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 1 минутын өмнө
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 50 минутын өмнө
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо 57 минутын өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй 1 цагийн өмнө
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ 2 цагийн өмнө
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна 2 цагийн өмнө
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 3 цагийн өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 3 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 4 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 5 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 6 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана 21 цагийн өмнө
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 23 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй Өчигдөр
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна Өчигдөр
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна Өчигдөр
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? Өчигдөр
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр