Нүүрсний уурхайг хаатал өдөр бүр 500 мянган еврогийн торгууль ноогдуулжээ


Люксембург дах Европын холбооны шүүхээс Польш улсын “Туров” нүүрсний уурхайг бүрэн зогсоох хүртэл өдөр бүр 500 мянган еврогийн торгууль төлөх шийтгэл ногдуулсан байна. Европын холбоонд гомдол гаргасан Чех улс болохоор Польшийг өдрийн 5 сая еврогоор торгохыг шаардаад байсан ч ийнхүү арай зөөлөн арга хэмжээ авсан аж.

 Чех нь хил залгаа Польшийн нутагт байгаа “Туров” нүүрсний уурхайг Европын холбооны баримталж байгаа бодлогын дагуу хаагаагүй тохиолдолд өөрийн нутаг дах олон тооны гол горхи бохирдож, байгаль орчинд ноцтой хохирол учрах эрсдэл үүсээд байгаа учраас Европын холбооны шүүхэд хандан уурхайг хаалгах зарга үүсгээд байсан аж. Гэвч Польш нь Европын холбооны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, уурхайг хаахгүй, торгуулийг ч төлөхгүй гэж мэдэгджээ. “Туров” нүүрсний уурхайгаас олборлодог нүүрсээр нь Польшийн нийт цахилгаан эрчим хүчний 7 хувийг үйлдвэрлэдэг төдийгүй уурхайн дэргэдэх Богатыня нэртэй жижиг хотын цор ганц цахилгаан станцыг нүүрсээр хангадаг учраас хаах ямар ч боломжгүй гэжээ. Уурхайг эзэмшдэг компани нь уурхайг хаахгүй төдийгүй ойрын хугацаанд ашиглалтын талбайг нь 30 км.кв-аар өргөсгөж, бүр илүү гүнээс нүүрс олборлох төлөвлөгөөтэй, ингэж өргөсгөсөн уурхайг багаар бодож 2044 он хүртэл ашиглана гэж мэдэгдсэн байна.

 Сүүлийн үед Европын холбоонд шатдаг хийн үнэ 4-5 дахин өсөж, үүнийг дагаад шатдаг хийгээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэдэг цахилгааны үнэ 2-3 дахин өссөн үед зөвхөн Польш гэлтгүй Европын бусад улс орнууд ч нүүрсний олборлолтоо сэргээж, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа буцаан ажилд оруулах тухай ярих болсон тул Польшийн байр суурийг зөвтгөх улс ч цөөнгүй байгаа аж. Гэхдээ Польш тэргүүтэй Европын зарим улсууд шатдаг хийн ихээхэн хомсдолд орж, цахилгаан ба дулааны үнэ нь өсөөд байгаа хэдий ч ОХУ-аас шатдаг хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолойг ашиглалтад оруулахыг тууштай эсэргүүцсэн хэвээр байгаа юм. Тэд Европын холбоонд Оросын шатдаг хий ямар ч хэрэггүй учраас Оросын хий дамжуулах хоолой нь эдийн засгийн бус цэвэр улс төрийн шинжтэй төсөл гэж эсэргүүцсээр байгаа юм.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 3 цагийн өмнө
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 3 цагийн өмнө
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо 4 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно 4 цагийн өмнө
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй 5 цагийн өмнө
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ 5 цагийн өмнө
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна 6 цагийн өмнө
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 6 цагийн өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 6 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 7 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 8 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 9 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 9 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана Өчигдөр
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна Өчигдөр
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй Өчигдөр
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна Өчигдөр
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна Өчигдөр
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? Өчигдөр
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр