АНУ-д бүх төрлийн барааны хомсдол үүсжээ


АНУ –д цонхны шилнээс эхлээд бурбон, бульдозер хүртэл бүх төрлийн бараа бүтээгдэхүүний асар өргөн цар хүрээтэй хомсдол үүсээд байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Гэхдээ далайн тээвэр гүн хямралд байгаагаас үүдэн бусад тивийн нийлүүлэлтээс хамааралтай салбарууд энэхүү хомсдолд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа юм байна. Энэхүү барааны хомсдолыг дагаа Америкийн зах зээл дээр юмны үнэ огцом өсөж байгаа бөгөөд Холбооны нөөцийн систем инфляц цаашдаа улам нэмэгдэхээс ихээхэн болгоомжилж байгаа аж.

 Цар тахлаас өмнө шаардлагатай бараагаа авахын тулд холбогдох сайт руу нь орж, зохих холбоос дээр ганц товшиход хангалттай, үүний дараа хоёр гурав хоног, үгүйдээ гэхэд долоо хоногийн дараа захиалсан бараагаа хүлээн авдаг байсан. Гэтэл COVID-19 газар авснаар нийлүүлэлтийн хэлхээс томоохон доголдол үүсэж, АНУ гэлтгүй дэлхийн тэр чигээрээ үндсэн бараа бүтээгдэхүүний хомсдолд оров. АНУ-ын хувьд металл, мод, тэр бүү хэл архи дарсны лонх хүртэл хүрэлцэхгүй байх нь хэвийн үзэгдэл болж орхилоо. Ийм нөхцөлд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг тогтмол өсгөхөөс өөр аргагүй болж байгаа улс даяар тогтвортой инфляцийг өсгөх эрсдэл үүсгэж.

 Тухайлбал, барилгын болон уул уурхайн техникийн АНУ дах хамгийн том нийлүүлэгч болох “Caterpillar” нь хуванцар давирхай, хагас дамжуулагч гэсэн ховор эд ангиудын үнэ тогтмол өсөж байгаа учраас гуравдугаар улиралд ашиг нь буурна гэж мэдэгдсэн. Тэгвэл “Jack Daniel's”, “Woodford” гэх мэт вискиний алдартай брэндүүдийг эзэмшдэг “Brown-Forman” компани нь шил гэх мэт сав баглааны үндсэн түүхий эдийн хомсдолд ороод байгаагаа мэдээлсэн. Ийнхүү бүгдийг хамарсан хомсдолын давлагаанаар далимдуулж зарим компаниуд хэрэгцээг хангахаар шинэ үйлдвэр бариад эхэлжээ. Жишээлбэл, авто машин ба электрон бараанд шаардлагатай бичил схемийн хэрэгцээг хангахын тулд хагас дамжуулагч үйлдвэрлэгчид шинэ үйлдвэр нэмж барьж байна.

 Гэхдээ нийлүүлэлтийн уламжлалт зам, сувгууд хэт их ачаалалтай ажиллах болсонд гол асуудал байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Эдийн засаг сэргэхийн дагаад эрэлт өсөж, хэдэн мянган компанид бүгдэд нь бүтээгдэхүүнээ тээвэрлэх хэрэгсэл нэгэн зэрэг ихээр шаардлагатай болоход контейнерүүд, тээврийн усан онгоц, ачааны машины эрэлт огцом нэмэгдэв. 

 Хуванцар үйлдвэрлэлийн “United Solutions” компаниас полимерүүдийн үнэ зөвхөн өнгөрсөн жил гэхэд л 100 хувиар өссөн нь энэ салбарт тулгарсан хамгийн том бэрхшээл байсныг онцолжээ. Өмнө нь энэ компанийнхан дотоодын зах зээл дээр хуванцрын үнэ хэт өндөр байвал Хятадын гэх мэт хилийн чанад дах зах зээлээс арай хямдыг хайдаг байсан. Гэтэл одоо далайн тээврийн үнэ огцом өссөн болохоор хилийн чанадаас хямдыг оллоо ч тээвэрлэх явцад үнийг зөрүү нь үгүй болж хувирч байна. 

 Мөн энэ зун АНУ –ын нийлүүлэлтийн хэлхээс өөр нэг шинэ асуудал үүссэн. Шил шилээ даран үүссэн далайн хар салхи нь нефть боловсруулах үйлдвэрүүдийн ажлыг тасалдуулсан. Үүнээс болоод хуванцар болон бусад үндсэн эд материалуудын нийлүүлэлт тасалдах бүр ч их аюулд ороод байгаа аж.

 Энэ бүх барааны хомсдол, өндөр үнийг дагаад ажлын хүчний хомсдолын дагасан цалин хөлсний өсөлт нийлээд АНУ-д юмны үнэ дээд цэгтээ хүрээд байна. Инфляц сүүлийн 13 жилийн хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 7 цагийн өмнө
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 7 цагийн өмнө
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо 8 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно 9 цагийн өмнө
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй 9 цагийн өмнө
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна 10 цагийн өмнө
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 10 цагийн өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 10 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 11 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 12 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 13 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана Өчигдөр
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна Өчигдөр
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй Өчигдөр
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна Өчигдөр
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна Өчигдөр
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? Өчигдөр
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр