Францын Сенатын гишүүд манай улсад айлчилж байна


УИХ дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар Францын парламентын дэд дарга, хатагтай Натали Дэлатр тэргүүтэй сенатчдын албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Тав хоног үргэлжлэх айлчлалын бүрэлдэхүүнд Францын парламентын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэд дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй, сенатын гишүүд Паскал Мартин, хатагтай Мари Пьер Ришэ, Завье Вэрн нар багтжээ. Энэ нь 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гадаадын парламентын гишүүдийн Монголд хийж буй анхны албан ёсны айлчлал юм.

Францын парламентын гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, Засгийн газрын гишүүд, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг зочдыг хүлээн авч уулзана. Фермерийн аж ахуй эрхлэгч айл өрх, Дорнод аймагт зочлон, хонины ноосоор органик бордоо үйлдвэрлэж экспортолдог үйлдвэрээр орно. Үндэсний ассамблейн гишүүд Онцгой байдлын ерөнхий газарт очиж, Францын хөнгөлөлттэй зээлээр агаараас аврах 111-р ангийг байгуулах төслийн явцтай танилцана.  "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, онгоцны дадлага хийх симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефть хадгалах станц байгуулж, нисгэгч, инженерүүдийг бэлтгэж байгаа юм. Гал түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгож эхлээд байна.

Мөн ХСҮТ, ШУА, МУИС, тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгтэй танилцаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Алс газраас сурахаар одогсод” номын нээлтэнд оролцоно. 1926-1930 онд буюу одоогоос 95 жилийн өмнө Францад суралцаж, баруун Европын “Хээрийн галуу нисэн үл хүрэх газар”-аас эрдэм өвөрлөсөн сэхээтнүүдийн үр хойчис энэхүү номыг эрхлэн гаргаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 9 цагийн өмнө
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 10 цагийн өмнө
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо 10 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно 11 цагийн өмнө
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй 11 цагийн өмнө
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна 12 цагийн өмнө
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 12 цагийн өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 12 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 13 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 14 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 15 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 15 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана Өчигдөр
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна Өчигдөр
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй Өчигдөр
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна Өчигдөр
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна Өчигдөр
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? Өчигдөр
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр