Ихэнх нутгаар аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна


Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 4-6 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6-НЫ 20.00 ЦАГААС ЕСДҮГЭЭР САРЫН 7-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хэнтийн уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8-НААС 12-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи хугацааны эхээр говь, тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газрааар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд нийт нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 11 цагийн өмнө
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 11 цагийн өмнө
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо 12 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно 12 цагийн өмнө
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй 12 цагийн өмнө
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ 13 цагийн өмнө
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна 13 цагийн өмнө
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 14 цагийн өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 14 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 15 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 16 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 17 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 17 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана Өчигдөр
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна Өчигдөр
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй Өчигдөр
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна Өчигдөр
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна Өчигдөр
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? Өчигдөр
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр