Төрийн ордны гадаа суулт зарлаад байсан ахмад настан С.Цэвээнд хоёр өрөө байр өглөө


Төрийн ордны хажууд 80 гаран хоног суулт хийж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан ахмад настан С.Цэвээнд Хотын дарга өнөөдөр хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

С.Цэвээн гуайн нөхөр Б.Сононпил 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан юм. Тухайн үед уг ослоор өөд болсон 30 хүний ар гэрт тэр үеийн ханшаар 702 мянган төгрөгийн буцалтгүй тусламж улсаас олгосон аж. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гарган, суулт зарлаад байсан юм.

Тэгвэл С.Цэвээн гуайг өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар хүлээн авч уулзан, хоёр өрөө байрны түлхүүр, батламж гардууллаа.

Энэ үеэр С.Цэвээн гуай “Ханиасаа 1990 онд хагацаж, хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Тэр үеийн хуулиар улсад 28 жил ажилласан эмэгтэй тэтгэвэрт гардаг хуультай байсан тул эрт тэтгэвэрт гарсан даа. Тэтгэврийн  мөнгөөр хүүхдүүдээ өсгөн, хүнд замыг ч туулсан. Өнөөдөр Хотын дарга хүлээн авч уулзаад, ийм сайхан баяртай мэдээ дуулгасанд маш их баярлаж байна. Гурван сарын турш Төрийн ордны үүдэнд суухад их зүйл бодогдож байлаа. Өнөөдрийн энэ үйл явдал хэлмэгдэж үлдсэн намайг,  бас ханийн минь нэр төрийг цагаатгаж өглөө. Суулт хийж байхад хотын дарга ирж уулзаад “Таныг ийм олон хоног суулт хийхийг хараад сэтгэл өвдөж байна. Та надтай заавал уулзаарай” гэж хэлээд явсан юм. Харин өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар намайг хүлээн авч уулзаад, энэ насандаа мартахааргүйгээр баярлууллаа. Гомдож байсан сэтгэлийг минь үнэхээр баярлуулж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын ХММХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 13 цагийн өмнө
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 13 цагийн өмнө
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо 13 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно 14 цагийн өмнө
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй 14 цагийн өмнө
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ 15 цагийн өмнө
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна 15 цагийн өмнө
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 16 цагийн өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 16 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 17 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 18 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 19 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 19 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана Өчигдөр
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна Өчигдөр
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй Өчигдөр
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна Өчигдөр
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна Өчигдөр
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? Өчигдөр
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр