Ч.Ганхуяг: Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоохын тулд "Өсдөг машин" хөтөлбөрийг санаачилж байна


"Ард санхүүгийн нэгдэл" ХК Монголдоо анхдагч шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа албан ёсоор мэдээлсэн. Тодруулбал, "Өсдөг машин" хөтөлбөрийн хүрээнд машинаа унаж байгаад ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжийг нээж байгаа аж.

Энэ талаар "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас тодрууллаа.  

-"Өсдөг машин" шинэ бүтээгдэхүүнийхээ талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсад айл өрх бүр машинтай байна. Машин бол үр ашиггүй хөрөнгө оруулалт байдаг. Өдөр тутамдаа үнэ нь унаад байдаг. Тиймээс машинаараа хөрөнгө оруулалт хийгээд, хөрөнгө оруулалт нь өсөөд машинаа унангаа дараачийнхаа машиныг авах мөнгөө бэлдэх, ирээдүйгээ баталгаажуулах, тэтгэврийн сандаа хөрөнгө оруулах, хувьцаагаа авах боломжийг нээж өгч байна. Машин нь өнөөдөр 10 сая төгрөгийн үнэлгээтэй байлаа гэхэд 5 жилийн дараа машинаа солиход 20 сая төгрөгөөр шинэ машин аваад, цаана нь 30, 40 сая төгрөгний үлдэгдэл байх боломжтой бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэ нь цэвэр "Хөрөнгө оруулагч үндэстэн болъё" хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй "спюриз" байгаа. Нөгөө талдаа өөрийнхөө хувьцаа эзэмшигчдэд боломж олгохоор шийдсэн. 

-Үүнийгээ тодруулбал? 

-280 сая ардкойныг тусгаарласан байгаа. Хувьцаа болгондоо 10 ардкойн олгож байна. Ардкойны үнэ 100 төгрөгөөр өсөх тутамд бид хувьцаа эзэмшигчиддээ койныг нь суллаж өгөөд байх тусгай нөхцөлтэй урамшуулал буюу, тусгай нөхцөлтэй ногдол ашигийг зарлаж байгаа. Мэдээж наадмын үеэр иргэд "Тоёото Ланд-300" маркийн машиныг их сонирхсон. Цагаан сараар Ланд круйзер машинтай болох боломж. Мөн нэг бүхэл биткойн буюу өнөөдөр 50 мянган долларын үнэтэй байгаа биткойныг өгөхөөр бэлдсэн байгаа. Сар болгон машины урамшуулал явагдана. Тэр нь бидний хэрэглээнд явж буй Лада машинууд байгаа. Сугалаа авахад маш амархан. Манай хувьцааг авсан байх ёстой. Эсвэл 100 мянган төгрөгөөр тэтгэврийн хуримтлал нээсэн байж болно. 100 мянган төгрөгөөр хувьцаа авсан байж болно. Эсвэл тодорхой хэмжээний ардкойныг цаашаа хадгаламждаа хийсэн байж болно. Таниас юу ч гарахгүйгээр боломж олгож байгаа шүү гэдгийг зарлаж байна. 

-Машины үнэ унах тусам буурдаг гэлээ. Харин танайх унах тусам үнэ цэнийг нь өсгөнө гээд байгаа. Танайд ямар ашигтай юм бол? 

-Бидний зорилго хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох. Айл өрх бүр машинтай байна. Гэвч айл өрх бүр хөрөнгө оруулалттай болж чадаагүй байна. Бид сайхан, гэрэл, гэгээтэй нийгмийг үр хүүхэддээ үлдээе гэвэл хөдлөх хэрэгтэй. Зөв тогтолцоог нь бүрдүүлээд өгвөл блокчейн, криптовалют бол дараагийн шатны шударга санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд тус болно. Өнөөдөр банкны зээлийн хүү унасныг харж байгаа байх. Хөрөнгийн зах зээл яаж ашигтай ажиллаж, хүн болгон хөрөнгө оруулалт хийж ашиг өгөөж авахыг бид яруу тодоор харуулсан гэж боддог. Учир нь энэ онд  дэлхий дээр хамгийн өндөр ашигтай хувьцаа нь Ард санхүүгийн нэгдлийн хувьцаа байсан. Хамгийн өндөр ашигтай криптовалют нь сүүлийн нэг жилийн хугацаанд ардкойн байсан. Тэгэхээр Монголчууд бид үүнийг хийж чадаж байгаа юм чинь дараагийн алхмыг хийж чадна. Дараагийн алхам нь маш энгийн. Бид машиныг нь худалдаж аваад тэр дүнд нь хөрөнгө оруулалт хийгээд өгнө. Тэр хүн машинаа унаад биднээс түрээслэнэ. Түрээсийн мөнгө нь хөрөнгө оруулалтын өгөөжөөсөө хамаагүй доогуур байна гэдэг тооцооллыг хийсэн байгаа. 

-Жишээ татаж хэлбэл, 

-10 сая төгрөгийн машин унаж байгаа бол сар болгон 100, 200 мянган төгрөгийн түрээсийнхээ мөнгийг төлнө. Цаана нь хөрөнгө оруулалт нь яваад байна. Жилдээ 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа, үнийн өсөлт байна уу, ногдол ашигаар байна уу, мөнгөө буцаагаад авах боломжтой. Эцсийн дүндээ үндсэн мөнгө нь өссөн байна гэдэг тооцоолол бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Буянзаяa: Өнөөдрийн байдлаар хамгийн чанартай, загварлаг сурагчийн дүрэмт хувцас бол ЮНИ-ПРО 10 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүүхдүүдийн сургуульдаа очих замыг аюул, осолгүй болгоно 12 цагийн өмнө
Бууцагаан суманд иргэнийг автомашинаар мөргөж амь насыг нь хохироогоод зугтжээ 14 цагийн өмнө
Зарим голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна 15 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 48 өрхөд нарны халаалтын систем хүлээлгэн өглөө 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар үүлтэй 20 цагийн өмнө
Ч.Ундрам: Боловсролын салбар нүхэн жорлонгоос бүрэн салсан анхны хичээлийн жил болно Өчигдөр
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина Өчигдөр
Монгол Улс AI-г бодлогын уялдаа холбоо, хэрэгжилтийг сайжруулах стратегийн хэрэгсэл болгон ашиглана Өчигдөр
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна Өчигдөр
Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ Өчигдөр
Маргааш хүүхдийн мөнгийг олгоно Өчигдөр
Ихэнх нутгаар үүлшинэ Өчигдөр
Чингэлтэй дүүрэг Японы зах зээлд карбон кредит арилжаална 2026/08/18
KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлгийн эзэд тодорлоо 2026/08/18
Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил 2026/08/18
ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа 2026/08/18
COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо 2026/08/18
Cop17 цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч монголд зочлоод байна 2026/08/18
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/08/18