5.7 тэрбум төгрөгөө залилуулсан Япончууд Х.Баттулга, Х.Нямбаатар нарт ханджээ


5,7 тэрбум төгрөгөө бусдад залилуулсан Япон Улсын нэр бүхий иргэд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН, МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР нарт хаяглан гомдлоо илгээснийг хүргэж байна.

Юуны өмнө Та бүхэнд, Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг Япон улсын жирийн бизнес эрхлэгч миний зүгээс хүсэн ерөөн мэндчилж байна.

Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхаглан дээдэлсэн ардчилсан орон гэдэгт гадаадын иргэний хувьд огт эргэлздэггүй.

Япон улсын иргэд бид Монгол хүнийг тал шигээ уужим, Монгол орныг ардчилсан, хүний эрхийг хүндлэн дээдэлдэг, бизнесийн орчин таатай, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалдаг учраас нэгэн цагт Монгол орныг сурталчилсан арга хэмжээнд оролцоод өөрсдийнхөө хөрөнгийг компаниараа дамжуулан Монгол Улсад бизнес хийх зорилгоор оруулахаар шийдвэрлэн, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байтал буруу санаатай хүнд залилуулсанаа мэдээд Монгол Улсын хуулийн байгуулагад хандсан юм.

Япон улсын иргэн Такахама Кэничи, Нитта Кэйсүкэ бид Монгол Улсын нэг иргэнтэй 2015 онд танилцсан бөгөөд түүнд маш их хэмжээний мөнгө буюу 5,7 тэрбум төгрөгөө залилуулсан асуудлаар Япон улсын бизнес эрхлэгч, иргэнийхээ хувьд эрх ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс өөрсдийн биеэр
энэхүү ил захидлаар гомдлоо Эрхэм Та бүхэнд гаргаж байна. Гагцхүү бид мөнгийг зөвхөн дансаар шилжсэн бөгөөд энэ нь банкны баримтаар нотлогдож байгаа бөгөөд өгсөн, авсан эзэн маш тодорхой байхад олон жил сунжирч байгааг гайхаад барахгүй байна.

Намайг санаатайгаар залилсан этгээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу байцаалт өгсөний маргааш нь л өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө бусдад шилжүүлсэн, энэ хүн хийсэн гэмт хэрэгтээ гэмших бус бүр хөрөнгөө нуун далдлах ажиллагааг хийж, энэ хугацаандаа бидний хохирлыг
барагдуулахгүй, хугацаа аван хуулийн гадуур явах гэсэн далд санаа зорилго нь өдөр ирэх тусам ил болсоор байна. Биднийг залилсан этгээд нь бидний мөнгөөр хувьдаа zGLS400, BenzG500 маркийн автомашинууд, Porshe маркийн автомашин, BenzE200 маркийн автомашин, Nissan Silva маркийн авто
машин, орон сууцнуудыг худалдан авсан байдаг бөгөөд Монголын цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж зарим хөрөнгийг хамгаалалтад авсанд байдаг.

Гэвч яагаад ийм тодорхой хэрэг удаан хугацаанд прокурорын байгуулагад байлгаад, үр дүнд хүргэхгүй байгааг хэргийг хянадаг, шалгадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд л мэдэх байх гэж сэтгэл алдарч хэвлэл мэдээллийн хэрэгслээр л эрхэм Та бүхэнд хандахаас өөр замгүй гэж бодлоо.

Бидний хувьд хууль журмыг дээдлэн хүндэтгэж, бидний итгэлийг эвдэн залилсан этгээдийн нэрийг дурдаагүй болохыг тэмдэглэе.

Энэ хэргийг Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба шалгаж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьсаар 3 жил 6 сар болж байна.

Иймд өөрсдийн зөрчигдсөн эрхийн талаар олон улсын дүрэм, журам болон Монгол Улстай хамтран ажиллах хүрээнд Монгол Улсын холбогдох хууль хяналтын байгуулага /Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар/-ууд хуулийн дагуу шуурхай
шийдвэрлүүлэх арга хэмжээг эрхэм Та бүхэн хуулийн хүрээнд авч өгөхийг гүнээ хүсч байна.

 

Хүндэтгэсэн

ГОМДОЛ ГАРГАСАН: ГЛОБАЛ ФОРС ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ЗАХИРАЛ, ЯПОН УЛСЫН ИРГЭН ТАКАХАМА КЕНИЧИ ЯПОН УЛСЫН ИРГЭН НИТТА КЭЙСҮКЭ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Амт, үнэртэй тамхийг хориглож, янжуур болон вэйпэд адил татвар ногдуулна 29 минутын өмнө
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 3 цагийн өмнө
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 3 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цагийн өмнө
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 21 цагийн өмнө
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ Өчигдөр
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна Өчигдөр
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Өчигдөр
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй Өчигдөр
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй Өчигдөр
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ Өчигдөр
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна Өчигдөр
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна Өчигдөр
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр