Одоогийн байдлаар Ачтан элит клиник эмнэлгээр үйлчлүүлсэн таван иргэн дөрвөн аймагруу явжээ

Өнөрцэцэг
2021/01/06

 "Ачтан элит клиник"  эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш  үйлчлүүлсэн таван иргэн дөрвөн аймагруу явжээ. Тодруулбал Төв аймгийн хоёр сум, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай аймагруу явсан байна. Орон нутагт очсон эдгээр таван иргэнээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авч тусгаарлажээ. Улаанбаатар хотруу писиар шинжилгээг тодруулахаар сорьцыг илгээсэн байна.   

"Ачтан элит клиник" эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэн Төв аймгийн  Заамар, Эрдэнэсант суманд очсон байна. Иргэдийг тусгаарлаад, шинжилгээ авах ажлыг аймгийн онцгой комисс зохион байгуулж байна. 

Мөн тус эмнэлэгт дөрөв хоног хэвтэн эмчлүүлсэн иргэн 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд Булган аймгийн Бүрэгхангай суманд очсон байна. Тухайн иргэн нь малчин бөгөөд ам бүл дөрвүүлээ амьдардаг учраас тэднийг тусгаарлажээ. 

Өвөрхангай  аймгийн төвд "Ачтан элит клиник"  эмнэлгээр  2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн нэг иргэн очсон байна. Мөн аймгийн онцгой комисс тухайн иргэнийг яаралтай тусгаарлаж шинжилгээ аваад байна. 

2020 оны арванхоёрдугаар сарын 18-25 хооронд хэвтэн эмчлүүлсэн нэг иргэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын төвд өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын таванд очсон байна. 

Тус эмнэлгээс үүдэлтэй коронавирусын 16 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа 5 цагийн өмнө
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ 7 цагийн өмнө
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture 7 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 9 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ 10 цагийн өмнө
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана 11 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 цагийн өмнө
Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ Өчигдөр
COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ Өчигдөр
16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, бага зэрэг сэрүүснэ Өчигдөр
Л.Энх-Амгалан: Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй 2026/08/15
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно 2026/08/15
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ 2026/08/15
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 2026/08/15
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 2026/08/14
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026/08/14
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 2026/08/14
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 2026/08/14
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 2026/08/14