Коронавирусын халдвартай иргэнийг энгийн журмаар оршуулсан байх магадлалтай байна

Өнөрцэцэг
2020/12/27

Хавдар судлалын үндэсний төвд яаралтай түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн иргэн О нь 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд нас барсан байна.

 Тухайн иргэнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт оршуулжээ. Гэтэл нэгэн сонин сэжүүр гарч ирсэн иржээ. 

 Талийгаач  О-д эмчилгээ хийж байсан Хавдар судлалын үндэсний төвийн  хоёр  эмчээс коронавирусын халдвар илэрчээ. Мөн өнөөдөр өглөө талийгаач О-гийн гэр бүлийн хүрээний иргэдээс коронавирус илэрсэн байна. Талийгаач О нь өмнө нь  буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд БЗД-ийн эмнэлгээс хэвтэн эмчлүүлж байгаад гарчээ.

 Тэгэхээр өнөөдрөөс эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн голомт нь талийгаач О байсан уу гэдэг сэжүүрээр Тагнуул, Цагдаагийн байгууллага тандалт хийгээд эхэлсэн байна. Нас барсан иргэн О нь булчин сулрах өвчтэй, хавдартай байсан аж. Магадгүй талийгаач О нь коронавирусын халдвартай байсан байх магадлалтай бөгөөд түүнийг энгийн журмаар оршуулсанд учир байгаа юм. Талийгаачийн буяны ажилд оролцсон 50 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Оршуулгад оролцсон иргэд ямар нэгэн тусгаарлалтад байгаагүй бөгөөд өнөөдөр өглөөнөөс хуулийн байгууллагыхан олж хяналтад авчээ. Гэхдээ талийгаач халдвартай байсан эсэхийг тогтоох боломжгүй учир нь уламжлалын дагуу оршуулчихсан байгаа юм. 

Талийгаачийн гэр нь БЗД-ийн 16-р хороололд байдаг байсан бөгөөд тэнд оршуулгын ажил явагджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна 28 минутын өмнө
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна 38 минутын өмнө
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна 17 цагийн өмнө
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? 22 цагийн өмнө
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 23 цагийн өмнө
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ Өчигдөр
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа Өчигдөр
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа Өчигдөр
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа Өчигдөр
Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 2026/10/16
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 2026/10/16
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 2026/10/16
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 2026/10/16
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 2026/10/16
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 2026/10/16
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 2026/10/16
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 2026/10/16