Б.Анхбаяр: Замын-Үүдийн боомт дээр иргэд, компаниудын ачаа гацаад 20 хонож байна

Өнөрцэцэг
2020/12/06

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэ цагаас хойш БНХАУ-ын Эрээн хотоос Монгол жолооч нарыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой Замын-Үүдийн боомт дээр 500-600 гаруй автомашин ачаа бөөгнөрчээ. Энэ асуудлаар бид Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын дарга Б.Анхбаяртай утсаар холбогдож тодрууллаа. 

- Одоогийн байдлаар өдөрт хичнээн тээврийн хэрэгсэлтэй бараа тус боомтоор нэвтэрч байна вэ?

- Дорноговь аймгийн Зам-Үүд суманд коронавирусын анхны тохиолдол 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш БНХАУ-аас Монголоос жолооч нэвтрүүлэхийг үндсэндээ хориглосон. Одоогийн байдлаар шахмал түлшний түүхий эд, нүүрс, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн гээд өдөрт 18 машин л нэвтэрч байна.

- Шинжилгээний бичигтэй жолооч нарыг гаргаж ажиллуулах боломж байна уу, хэрхэн шийдэх вэ?

- Тус боомтоор энгийн үедээ  өдөртөө 100-200 тээврийн хэрэгсэл  нэвтэрдэг байсан юм. Одоогийн байдлаар  500-600 тээврийн хэрэгсэл ачаа Хятадын талд гацчихаад 20 гаруй хонож байна. Хоёр улсын Засгийн газар ярилцаад өдөрт 50 автомашин нэвтрүүлэхээр тохирсон ч жолооч байхгүй гэх шалтгаанаар өдөрт 18  автомашин нэвтэрч байна. Бид 38 жолоочоос шинжилгээ аваад тусгаарлачихсан, гаргахад бэлэн байгаа юм. Одоо хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр ямар шийдвэр гарахыг хүлээж байна.

- 18-20 автомашин бараа нэвтэрч байгаа гэж та сая хэллээ. Ямар шалгуураар түрүүлж нэвтрүүлж байна.

- Ерөнхийдөө нэн шаардлагатай барааг нэвтрүүлж байна. Тодруулбал шахмал түлшний түүхий эд, нүүрс, түргэн муудах хүнс. Иргэд болон аж ахуй нэгжийн бараа үндсэндээ гацаад 20 гаруй хонолоо. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 3 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 3 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 4 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 4 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 5 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 6 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 6 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ 9 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ 11 цагийн өмнө
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна 12 цагийн өмнө
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? Өчигдөр
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 2026/10/17
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/17
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа 2026/10/17
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 2026/10/17
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 2026/10/17