ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр коронавирусаар халдварласан ажилтнаа нуух гэж оролдсон уу?

Өнөрцэцэг
2020/12/03

2020 оны арванхоёрдугаар сарын 2-нд буюу өчигдөр ШЕЗ-ийн нэгэн ажилтнаас коронавирус илэрснийг Зариг мэдээлсэн. Өнөөдөр ХӨСҮТ-өөс тус зөвлөлийн үйлчлэгчээс коронавирус илэрсэн, түүний хавьтал болох ШЕЗ-ийн 37 хүнийг тусгаарласан гэж мэдэгдэв. Харин Шүүхийн Ерөнхий зөвлөлийн удирдлагууд энэ мэдээллийг нууцлахыг оролдож ажилтнуудадаа мөнгө өгөхийг санал болгосон гэх мэдээллийг сэтгүүлч Б.Ганчимэг, Ч.Доржбат нар цахим хуудсандаа мэдээлжээ. 

Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяртай бид утсаар холбогдлоо. 

- Та коронавирус илэрсэн ажилтны мэдээллийг нуухын тулд бусад хүмүүст 400-500 000 төгрөг амалсан гэж үнэн үү? 

-  Өчигдөр 11 цагийн үед хурлаа хийх гэж байхад гэнэт ХӨСҮТ-ээс ирээд нэгдүгээр хавьтал, дам хавьтлын ажилчдыг нэрсийг танилцуулсан. Энэ дагуу тусгаарлах ажлууд хийгдэж, шинжилгээнүүд авагдсан. Энэ бүх мэдээллийг яах гэж нуух юм бэ, бүх асуудал нүдэн дээр Эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар хөндлөнгөөс явж байхад. Та нар боддоо, ер нь яах гэж тэр мэдээллийг нуух уу, нууж ер нь болох уу, нуух хэнд хэрэгтэй юм. Энэ өвчин зовлонгийн хажуугаар сэтгүүлч нар та нар жаахан ёсзүйтэй байгаач.  

- Тухайн үйлчлэгч маскгүй ажиллаж байсан гэж үнэн үү? 

- Худлаа, манайхан бүгд маск зүүдэг. 

- Тухайн үйлчлэгч эмэгтэй зөвхөн хоёрдугаар давхарт л ажилладаг үнэн үү? 

- Үнэн. Манайх дөрвөн үйлчлэгчтэй. Давхар давхраа хариуцаад ажилладаг, тэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийдэг богино цагаар ажилладаг байсан. 

- Та бүхнийг гэрт нь тусгаарлачихлаа. Шүүх хурлууд хэвийн үргэлжлэх үү? 

- Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүхийн захиргааны байгууллага. "Ковид 19" цар тахлын үед тусгай түр журам гаргаад ажиллаж байгаа. Шүүх хурлууд энэ үйл явдалтай холбоотойгоор хойшлохгүй, хэвийн үргэлжилнэ.  




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 5 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 5 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 6 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 6 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 7 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 7 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ 10 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ 13 цагийн өмнө
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна 14 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? Өчигдөр
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 2026/10/17
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/17
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа 2026/10/17
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 2026/10/17
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 2026/10/17