МАНХ-ны даргад дэглэм үйлчилдэггүй, ковид халдварладаггүй юм уу

Өнөрцэцэг
2020/11/26

Монгол улс даяар “Бүх нийтийн бэлэн байдал” зарлаж хөл хорионы хатуу дэглэм үйлчилж байна. Гэтэл энэхүү дэглэм нь эрх баригч нарт үйлчилдэггүй болохыг бид баримтаар дэлгэж байна. 

Тодруулбал Завхан аймгийн Баятэс сумын МАН-ын хорооны дарга Х.Алтанхуяг нь Улаанбаатар хотоос 2020 оны арваннэгдүгээр сарын 21 –ний өдөр гарч хоёр хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр сумандаа очжээ.
Тус сумын иргэд нь цагдаагийнхаа байгууллагад энэ тухай мэдээлснээр Х.Алтанхуягийг гэрт нь яаралтай тусгаарлаад байгаа аж. Тэрбээр энэ тайлбарлахдаа “Чингэлтэй дүүргийн эмнэлгээр үзүүлсэн, түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр намайг сөрөг гэсэн, тиймээс би ирсэн” гэжээ.
УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэхдээ ар гэрт нь гачигдал гарсан, оршуулганд оролцож буй иргэдийг зайлшгүй гэдгээр Улаанбаатар хотоос гаргасан гэж тайлбарласан юм. Гэтэл Х.Алтанхуягийн ар гэрт гачигдал гараагүй байхад яаж яваад ирснийг нутгийнхан нь гайхаж, бас түүнээс жийрхэж байна. Саяхан Эрүүгийн цагдаагийн газраас нас барагсдын гэрчилгээг хуурамчаар үйлдэж, түүнийгээ орон нутгийн иргэдэд 100-250 000 төгрөгөөр зарсныг илрүүлсэн гэж мэдээлэв. Эрх баригч намын хорооны дарга нь арай тэрхүү хуурамч бичгээр орон нутагт зорчоогүй биз гэдэг асуулт гарч ирж байна. МАН-ын хорооны даргад ковид тусахгүй, иргэн Дорж, Дулмаад ковид тусна гэдэг дүрэм хаана ч байхгүй, тиймээс тухайн асуудлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авахыг уламжлая.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 10 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 10 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 11 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 11 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 12 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 12 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 12 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ 16 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ 18 цагийн өмнө
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна 19 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? Өчигдөр
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 2026/10/17
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/17
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа 2026/10/17
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 2026/10/17
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 2026/10/17