Д.Дарханбаяр: Коронавирусаар халдварлагдсан иргэн Х нь Багшийн дээд орчимд ном зардаг байсан

Өнөрцэцэг
2020/11/20

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд бүхэлд нь хориг тавьж, дэлгүүрүүдийг хааж, орцыг хамгаалалтад авлаа. Энэ асуудлаар бид тус хорооны Засаг дарга  Д.Дарханбаяртай бид утсаар холбогдож мэдээлэл авлаа.

- Сайн байна уу Та. Заригаас холбогдож байна. Танай хорооны иргэн 40 настай Х-гээс коронавирус илэрсэн тухай мэдээлэл байна. Яаж илрүүлсэн юм бол?

- Хорооны өрхийн эмнэлгүүдэд энэ долоо хоногийн даваа гаригаас эхлээд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад байгаа. Энэ хүрээнд илэрсэн гэж ойлгож байна.  2020 оны арваннэгдүгээр сарын 17 ны өдөр буюу мягмар гаригт манай хорооны иргэн 40 настай Х нь коронавирусын халдвартай болох нь түргэвчилсэн оношлуураар тодорхой болсон. Бид ХӨСҮТ-д хандаж давтан шинжилгээ өгөхөд тухай өдрийнхөө 22 цагийн орчимд писиар шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдсон юм. Тухайн иргэн нь 11-р сарын 14-нд буюу бямба гаригт өрхийн эмнэлгээр халуурсан учраас үйлчлүүлсэн байсан. Х-д үйлчилсэн эмч, сувилагч хоёр ойрын хавьтал болж, бид нэг байранд байсан учраас гэрээр тусгаарлах шаардлагатай болчихоод байгаа юм.

- Тухайн орцноос хэдэн хүнээс коронавирус илэрсэн бэ?

- Энэ талаар нарийн мэдээллийг ХӨСҮТ өгөх байх. Миний олж мэдснээр бол тухай эмэгтэйн хөрш хоёр залуугаас коронавирус илэрсэн гэх мэдээллийг авсан. Мөн Х-ын ойрын хавьтагч Х-гийн эмч, сувилагч нараар үйлчлүүлсэн 46 хүний нэрсийг бид гаргаад ХӨСҮТ-д өгсөн байгаа, тэднээс бас шинжилгээ авч байгаа гэж бодож байна.

- Х нь танай хорооны оршин суугч юм уу, юу хийдэг хүн бэ, гэртээ хэдүүлээ амьдардаг вэ?

- Х нь манай хорооны оршин суугч. Тэрбээр 4,8,18 насны гурван хүүхэдтэй. Багшийн дээдийн орчимд ном зардаг гэх мэдээлэл бий.  Сар орчмын өмнөөс Сэлэнгэ аймгаас ирсэн байсан юм. 

- Таны хувьд хорооныхоо байранд ажиллаж байсан учир хавьтагч болчихоод тусгаарлалтад байгаа гэж ойлголоо?

- Тиймээ. Гэрээрээ тусгаарла гэсэн. Үүний дагуу гэртээ байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс ирж шинжилгээ авна гэсэн ирээгүй байна. Х-ийн үйлчлүүлсэн газар болох хорооны 6 ажилтан, өрхийн эмнэлгийн 20 гаруй эмч, сувилагч, ажилтанг ийнхүү тусгаарлаад байна. 

-  Одоо танай хорооны гуравдугаар байранд нөхцөл байдал ямар байна вэ? 

-   Манай хорооны гуравдугаар байрны нэгдүгээр орцонд 20 өрхийн 80 гаруй оршин суугч байдаг. тухай орцыг цагдаагийнхан хамгаалалтад аваад дөрөв хонож байна. Өнөөдрөөс  хоёр ба гуравдугаар орцыг буюу байрыг бүхэлд нь хамгаалтад авч оршин суугчдыг гаргаж, оруулахгүй хөлийг нь хорьж байна. Тус байр нь нийтдээ 230 гаруй оршин суугчтай. Тухайн байрнаас коронавирусаар долоон иргэн халдварлагдсан гэж мэдээлэл аваад байна.   



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 13 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 13 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 14 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 14 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 16 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 16 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 16 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ 21 цагийн өмнө
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна 22 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? Өчигдөр
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 2026/10/17
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/17
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа 2026/10/17
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 2026/10/17
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 2026/10/17