БНХАУ-ын Засгийн газар Ухань хотын иргэдийн түрээсийг төрөөс олгож, зээлийг тэлэх замаар ажиллажээ

Өнөрцэцэг
Өчигдөр

БНХАУ-ын Засгийн газраас  Ухань хотын иргэд, аж ахуйн нэгжийг коронавирусын үед хэрхэн дэмжсэн талаар мэдээлж байна.  

Цар тахлын улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бизнес эрхлэгчид болон  иргэдэд улсаас дараах хөнгөлөлтийг үзүүлж байжээ. Үүнд:

  • Цар тахлыг хязгаарлах иргэдэд өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр хангах
  • Буцалтгүй тусламж үзүүлэх
  • ЖДҮ,Бизнесийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг дэмжих

Үйлдвэрийн зардлыг бууруулах чиглэлээр үйлдвэрийн ус, байгалийн хийн үнийг 10 хувиар бууруулсан байна.  2020 оны нэгдүгээр сарын нэгнээс  2020 оны зургаадугаар сарын 30 ний хугацаанд  ЖДҮ эрхлэхэд шаардагдах цахилгаан, хий, усыг тасралтгүйгээр өр төлбөр үл харгалзан хангажээ. 

 Монголчуудын хамгийн санаа зовоож буй хүндрэлүүдийн нэг нь түрээсийн төлбөр. Харин үүнийг БНХАУ-ын ЗГ нь Ухань хотод хэрхэн хэрэгжүүлснийг мэдээлье.  Төрийн өмчит байгууламжийг түрээслэдэг ЖДҮ-г гурван сарын түрээсийг чөлөөлж, дараагийн 6 сарын төлбөрийг 50 хувь бууруулж,  Бусад ААН түрээсийн төлбөрийг төрөөс тодорхой хэмжээ санхүүжилт оруулах байдлаар шийджээ.

Зээлийг нэмэгдүүлэх: Бүх түвшиний банк, санхүүгийн байгууллагууд зээлийг хурдан батлаж, гаргах сувгыг бий болгох, зээлийн хүүг багасгаж, цар тахлын үед эргэн төлөлтгүйгээр зээлийн хэмжээг сунгахыг уриалсан байна. Цар тахалын нөлөөлөл хамгийн их мэдэрч байгаа ЖДҮ эрхлэгчдийн хувьд банк зээлийн хүү болон хугацаа хэтэрсэн хүүг  зохих ёсоор бууруулах зохицуулалт оруулжээ.  

Орон нутгуудын банкуудын шинээр барьцаагүй зээл олгоход шаардагдах зээлийн 40 хувийг санхүүжүүлэх, зээлийн зарчмын 1 хувийг татаас авах замаар зохих зээлийн төлбөрийн амралтын хугацааг уртасгах урамшууллыг олгох зорилгоор улсын хэмжээнд жижиг дунд үйдвэрлэгчдэд зориулж дахин барьцаагүй зээл олгоход улсаас 40 тэрбум юань баталсан байна.  

Санхүүжилтийн зардлыг бууруулах:  Халдварын голомтонд, вирусээс урьдчилан сэргийлэх, хянах гэх мэт материал үйлдвэрлэж байгаа ЖДҮ, ААН-үүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулж, дунд урт хугацааны зээлийг нэмэгдүүлэх зэрэг зохих арга хэмжээг авахыг бүх шатны санхүүгийн байгууллагуудад уриалж ажиллажээ. 

Зээлийн Баталгааны хувь хэмжээг бууруулах:  Цар тахлын дэгдэлтэнд ноцтой хохирол амссан  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидийн батлан даалтын хураамжийг 1 хувиар бууруулж, дахин баталгааны төлбөрийг хоёр дахин бууруулна гэж амалсан аж. 

Ажилгүйдэлийн даатгалын шимтгэлийг буцаан олгох:  Хэрэв ААН ажиллагсдийнтоо 5.5 хувиас ихгүй бол өмнөх онд төлсөн ажилгүйдэлийн даатгалын хураамжийн 70 хувийг ААН-д буцаан олгоно. 500-аас доош даатгуулагчтай ААН-ийн хувьд өмнөх онд бодит төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 50 хувийг шууд буцааж олгох боломжтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 14 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 14 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 15 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 15 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 17 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 17 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 17 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ 20 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ 22 цагийн өмнө
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна 23 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? Өчигдөр
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 2026/10/17
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/17
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа 2026/10/17
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 2026/10/17
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 2026/10/17