Бид хугацаа нь дуусдаг гэдгийг мэдэхгүй хэрэглэдэг 15 эд зүйл


Бараг бүх зүйл хугацаатай байдаг. Заримдаа бид үүнийг мэдэхгүй хэрэглэдэг зүйлс бий. Гэвч энэ нь аюултай байж болно гэдгийг мартаж болохгүй.

 Уртасгагч- 2 жил

Уртасгагч нь тодорхой нэг жоулыг өөрөөрөө дамжуулахаар хийгдсэн байдаг. Үүний дараа муудаж эхэлдэг. Тэгээд ч хямд уртасгагчид их ачаалал өгөхөөр амархан халж, харлаж, хайлдаг.

Устөрөгчийн хэт исэл- 2 сар

Нээгээгүй үед жил гаруй, нээсэн бол ойролцоогоор 2 сар хадгалдаг. Устөрөгчийн молекул нь их тогтворгүй тиймээс харанхуй газар битүү хадгална. Гэрлийн нөлөөнд устөрөгчийн хэт исэл нь ус, хүчилтөрөгч болж задардаг тул ямар ч хэрэггүй эд болдог.

Дүрдэг цай- 6 сар

Агаар нэвтрүүлэхгүй сайн баглаж боосон ч цайны навч исэлддэг тул зургаан сараас илүү хадгалдаггүй. Хар цайг есөн сар хүртэл хадгалж болно. Гэхдээ дүрдэг цайнд ихэнхдээ цайны тоос, нунтагийг хийсэн байдаг тул зургаан сараас илүү хадгалахад тохиромжгүй.

Мах, ногоо хэрчих мод- 3 жил

Байнга хутганы мөр гарч зүсэгдэж, угааж нойтон байдгаас болж нян үржих таатай нөхцөл болдог.

Нарны шил- 2 жил

Сайн шилэнд нарны хэт ягаан туяаг хаадаг бүрхүүл түрхсэн байдаг. Гэвч байнгын нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр бүрхүүл нь бага багаар арилж, нүдийг хамгаалахаа больдог. Хэрэглэх хугацаа үйлдвэрлэгчээс хамаардаг ч 2 жилд нэг удаа солих ерөнхий заавар байдаг.

Шүдний оо ба сойз- 1 жил ба 3 сар

Шүдний сойзыг гурван сар тутамд солихгүй бол нян агуулах газар болдог. Шүдний оог жилээс илүү хадгалдаггүй. Хэрвээ та аяны жижиг оо, сойзны багцтай бол хугацааг нь шалгаарай.

Алчуур- 3 жил

Нян үржихээс урьдчилан сэргийлж алчуурыг ойр ойрхон 3-4 удаа хэрэглэсний дараа угаадаг. Байнга угаахаар амархан сэмэрч мууддаг.

Сам- 1 жил

Та байнга самаа угаадаг ч саманд их хэмжээний нян, бактер үрждэг. Удаан хэрэглэсэн сам хаг үүсгэх шалтгаан болдог.

Нүүр будах бийр, спонж- 5 жил, 6 сар

Байнга угаахаас гадна бас 5 жилд нэг удаа солих хэрэгтэй. Нүүрэн дээр батга гараад эхэлмэгц солих нь зүйтэй. Нүүрэн дээр батга гарч байгаа шалтгааны 30% нь багс, спонжоос болдог гэсэн тоо байдаг.

Гэрийн шаахай- 6 сар

Гэрийн шаахай нь удаан өмсвөл нян, мөөгөнцөр үржих таатай орчин болдог.

Дэр, хөнжил, матрас

Дэр 2,3 жил болоод хэлбэрээ алдахаас гадна тоосны хачиг, нян үрждэг. Хөнжил мөн л ийм шалтгаанаар 7-10 жил ашиглагддаг. Матрасыг 8-10 жил болоод солих ёстой ба 6 сард нэг удаа эргүүлж нөгөө талаар нь тавин ойр ойрхон тоосыг нь соруулж байх ёстой юм байна.

Спортын гутал- 6 сар

Гүйлтийн гутал нь 500 км яваад амортизатор чанар нь алдагдан гол үүрэг болох үений ачаалыг бууруулхаа больдог. Бусад спортын гуталнууд нь улавч нь элэгдэхээрээ чийг татан, шивэртүүлдэг. Мэргэжлийн тамирчид жилд 10 гаруй гутал сольдог байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 4 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 5 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 10 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 12 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 12 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 12 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 13 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ Өчигдөр
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой Өчигдөр
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу Өчигдөр
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой Өчигдөр
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр