Та нарыг шалгах гэж байна, би аргалж өгнө гэж авилга нэхсэн “Хурандаа” саатуулагджээ

Өнөрцэцэг
2020/10/24

Нэгэн залуухан, чухал албан тушаал хашдаг, төрийн хувцастай  хурандаа бусдыг дарамталж, авилга авч байгаад  баригджээ. 

Хэрэг явдал хэрхэн өрнөсөн талаар манай сайтын сурвалжлах баг мэдээллийн эрэлд гарлаа.  Бидний олж авсан мэдээллээр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа  Ж.Батмөнх нь БНХАУ-ын иргэнийг дарамталж авилга авч байгаад АТГ-ын мөрдөгч нарт баригдсан аж.  Цагдаагийн хурандаагийн ил үйлдлийг   хууль хяналтын байгууллагынхан маш өндөр түвшинд нууцалж байгаа нь биднийг мэдээллийн араас явах үед анзаарагдсан юм.  
Баттай эх сурвалжийн мэдээллээр  хурандаа Ж.Батмөнх нь төрсөн дүүгийнхээ дансаар 2020 оны  есдүгээр сарын тавны өдөр 18 сая төгрөг, есдүгээр сарын зургаанд 16 сая нийтдээ хоёр өдрийн дотор 35 сая төгрөг авчээ. 
 Энэ үйл явдлаас хойш сар гаруйн хугацааны дараа буюу  10-р сарын 16-нд гар утас авч өг хэмээн ахин дарамталж, 35 сая төгрөгөө өгсөн  Хятад улсын иргэн Тэди төвөөс цайвар ногоон өнгөтэй “iphone-11” загврын гар утсыг хоёр сая 100 000 төгрөгөөр худалдан  авч өгчээ. Цагдаагийн хурандаа нь гар утсаа ЧД-ийн нутаг дэвсгэр болох “Хүнсний  дүгээр дэлгүүр”-ийн ойролцоо байдар Хаан банкны үүд орчмоос авсан байна. 
Энэ үед нь түүнийг АТГ-ын байцаагч нар саатуулсан аж.   Тэрбээр гадны иргэнийг удаа дараа дарамталж мөнгө авсан байх магадлалтай юм. Цагдаагийн хурандаа Ж.Батмөнх нь өмнө ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Залилан гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2019 оноос Хар тамхитай тэмцэх газрын  Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж эхэлжээ. 
Улмаар  БНХАУ-ын иргэдийг дарамталж мөнгө нэхэхдээ “Та нарыг цагдаагийн байгууллагаас шалгах гээд байна, би аргалж өгнө” гэж мөнгө авдаг тухай мэдээлэл бий. Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид  48 цагийн хугацаатай саатуулаад суллажээ. Тус хэргийг  АТГ-аас шалгаж,  Нийслэлийн прокурор хяналт тавьж байна.



1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 7 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 8 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 13 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 13 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 14 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 14 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 14 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 15 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ Өчигдөр
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой Өчигдөр
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу Өчигдөр
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой Өчигдөр
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр