НОБГ: Угаарын хийнд хордсон гэх дуудлага өгсөн гурван хүний нэг нь нас барсан


НБОГ, НЭМГ, АБТГ хамтран агаарын бохирдол болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, Нэг хоногийн хугацаанд 103 утсанд угаарын хийнд хордсон гэх нэг өрхийн дөрвөн хүн дуудлага өгсөн байна. Үүний хоёр нь насанд хүрсэн хоёр нь хүүхэд байна. Насанд хүрсэн нэг иргэнд зөвлөгөө өгч гэрт нь үлдээсэн. Улсын нэгдсэн төв эмнэлэгт нэг насанд хүрэгчийг хүргэн, хэвтүүлэн эмчилж байна.

 Есдүгээр сарын 15-наас хойш нийслэлийн хэмжээнд 415 хүн угаарын хийн дуудлага өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Тэдний 213 нь хүүхэд байна.

Сүүлийн үеийн угаарын хийн дуудлагын дийлэнх хувийг хуурамч дуудлага эзэлж байна.

Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 54 настай эмэгтэй О, 68 настай эрэгтэй М, 55 настай эрэгтэй Т нар гурван иргэн угаарын хийнд хордлоо гэх дуудлага өгсөн. 54 настай эмэгтэй нас барсан. Нөгөө хоёр эрэгтэйн биеийн байдал муу байна. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Эдгээр хүмүүс нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.

Угаарын хийн хордлогын талаарх мэдээллийг мушгин гуйвуулж өөр зүйлтэй холбох гэсэн хандлага байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 8 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 9 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 14 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 15 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 15 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 15 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 16 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 17 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ Өчигдөр
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой Өчигдөр
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу Өчигдөр
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой Өчигдөр
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр