Хүний амь хөнөөсөн гэх Төв аймгийн цагдаа нарыг шүүх хурал товлогдлоо

Өнөрцэцэг
2020/10/20

2019 оны 9 сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын эмнэлэгт 61 настай, эрэгтэй хүн нас барсан.  Талийгаачийн аминд  Төв аймгийн Цагдаагийн албан хаагчид болох У, Ө нар хүрсэн гэх шалтгаанаар хуулийн байгууллагад шалгуулж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад цагдаагийн алба хаагч У,Ө нар хуульд заасан үндэслэлгүйгээр биеийн хүч хэрэглэсэн учраас талийгаачийн зүрхний архаг цус хомсрох өвчинг сэдрээсэн нь тогтоогджээ. Үүнээс гадна гэрчийн мэдүүлэгт талийгаачийн архаг өвчин сэдэрч амьсгалж чадахгүй, ухаан алдах үед нь тухайн цагдаагийн алба хаагчид *Ямар бааштай п*** вэ гэж үл тоомсорлосныг ч дурьдсан байна. Уг хэргийг аймгийн прокурорын зүгээс хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэж үзэн яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.Тус хэрэг прокуророос яллах дүгнэлттэй шүүхрүү шилжсэн бөгөөд цагдаа нарыг гэм буруутай гэж Прокурор  үзсэн байна. Яллагдагчаар татагдсан цагдаа нар өнөөдрийг хүртэл ажлаа хэвийн хийж байгаа юм. Харин тэдэнд холбогдох шүүх хурал  хоёр удаа дараа хойшилж байгаа бөгөөд 11-р сарын 09-нд Төв аймгийн шүүхэд товлогджээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно 22 цагийн өмнө
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ Өчигдөр
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно Өчигдөр
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо Өчигдөр
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна Өчигдөр
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно Өчигдөр
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ Өчигдөр
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо 2026/08/13
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв 2026/08/13
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ 2026/08/13
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/13
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 2026/08/12
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 2026/08/12
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/08/12
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 2026/08/12