Амьжиргаагаа алдахад хүрсэн 80 мянган малчинд төр хэрхэн анхаарах вэ

Admin
Өчигдөр

Манай улс 70.9 сая малтай. Үүнийг 30 жилийн өмнөх үетэй харьцуулахад 45.1 сая толгойгоор нэмэгдсэн үзүүлэлт. Тэгвэл эрсдэлийн үнэлгээгээр энэ зун ган болсон зургаан аймгийн 10 сая толгой мал хоргодох тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, 80 мянган малчны амьжиргаа доройтно гэж үзэж буй юм. Зудын эрсдэлтэй бүсийн малчдад хэрхэн анхаарах талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

 ЗУРГААН АЙМГААС 5.2 САЯ МАЛЫГ ЭРГЭЛТЭД ОРУУЛНА

 Өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгаас дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах экспортлох тоо хэмжээг 40 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргалаа. Дээрх зургаан аймгаас нийтдээ 5.2 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. ХХААХҮ-наас дээрх зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх хүсэлтийг Улсын онцгой комисст гаргасан. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд анх удаа зудын эрсдэлт аймгуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох тоо хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм.

 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НӨӨЦ САНГААС ГАРГАНА

 Засгийн газар өнгөрсөн лхагва гаригт  зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.  Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллах үеэр зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутагт 2685 өрхийн хоёр сая гаруй малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах хүсэлт гаргажээ.

 МУЗН ТУСЛАМЖИЙН ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧИЛНӨ

 МУЗН эрсдэл өндөр байгаа аймгийн малчдад тусламж хүргэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилээс эхлэн тусламжийн хэлбэрээ өөрчилж хохирсных нь дараа биш урьдчилан олгохоор болжээ. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Малчдыг зудын эрсдэлд өртөхөөс нь өмнө шаардлагатай тусламжийг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа. 2020-2021 оны зудын эрсдэлийн үнэлгээ арваннэгдүгээр сарын сүүлээр гарна. Үүний дараа буюу арванхоёрдугаар сарын эхээр тусламж хүргэх ажлыг ОБЕГ-тай хамтран зохион байгуулна” гэсэн юм.  Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд найман аймгийн 1000 малчин өрхөд тус бүрт 240 мянган төгрөг, 198250 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцын тусламж буюу 438250000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг энэ оны нэгдүгээр сард үзүүлсэн. Гуравдугаар сард Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн хорооны Гамшгийн хариу яаралтай хариу арга хэмжээ авах сангаас нэмэлт санхүүжилт авч 766937500, төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Мөн өнгөрсөн зун 494 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

 75 СУМЫН 80 МЯНГАН МАЛЧИН ЭРСДЭЛД ОРЖЭЭ

 Хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга шуурхай хурал зарлаж ган болсон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, холбогдох албаныхантай уулзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй уулзах үеэр малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа. Цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хоргодох нөхцөл байдал тулгараад байгааг хэлжээ. Судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Дундговь, Өмнөговь аймгийн 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна. Үүсэж болзошгүй эрсдэлийг хараад суух биш урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллахаар боллоо.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 9 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 10 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 15 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 15 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 16 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 16 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 17 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 18 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ Өчигдөр
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой Өчигдөр
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу Өчигдөр
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой Өчигдөр
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр