Увс аймагт хүчирхийлэлд өртсөн найман охины дөрөв нь жирэмсэлжээ

Өнөрцэцэг
2020/10/06

2020 он гарсаар Увс аймагт бэлгийн хүчирхийллийн найман хэрэг гарчээ. Хохирогчдын тав нь насанд хүрээгүй хүүхэд байна. Уг хэргүүд аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж. 
Хамгийн харамсалтай нь хохирогч охидын дөрөв нь жирэмсэлсэн бөгөөд хоёрт нь үр хөндөлт хийж, жирэмслэлтийг таслан зогсоожээ. Харин нөгөө хоёр охины ураг үр хөндөлт хийх хугацаанаас хэтэрсэн тул хүүхдээ тээж төрүүлэхээс өөр боломжгүй болсон байна. Тэдний төрөх хугацаа тулсан учир эмнэлгийн үйлчилгээ авч, эмчийн хяналтад байгаа аж. 
Охидын ар гэрийнхний зүгээс төрөх хүүхдүүдийг өсгөх сонирхолгүй, асрамжийн газарт шилжүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад тавьж байгаа аж. 
Цахиур.мн сайтын мэдээлсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн есөн настай охинд холбогдох тусламжийг үзүүлэлгүй хоёр сарын хугацаа өнгөрснийг тус аймгийн ГБХЗХГ-ын мэхгэжилтэн нь хэлсэн байдаг. Энэ мэт нийслэлээс алслагдсан Увс аймагт насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон хэргүүд гарч байгаа ч тухайн аймагт хүүхэд хамгааллын чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй өнөөдөрт хүрсэн байна. Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах зөвлөлийн даргаар нь аймгийн засаг дарга Д.Батсайхан ажилладаг ч тухайн албан тушаалтан хүүхдэд зориулагдсан төсвийг өөр зүйлд зарцуулдаг мэдээлэл ч ирж байна. Тухайлбал, хүүхэд хөгжлийн дэд хөтөлбөрийн төсөв болох 13 сая төгрөгийн долоог нь авч, малчлын зөвлөгөөн хийжээ. Энэ асуудалд тухайн үед нь нутгийн иргэд шүүмжлэлтэй хандсан ч "малчдын хүүхдийг зургаан настайд нь сургуульд оруулах нь олон бэрхшээлийг дагуулж байгаа зэрэг хүүхэдтэй холбоотой асуудлыг уг чуулганаар хэлэлцсэн" гэдэг тайлбарыг өгдөг байна. 
Хүүхэд хамгаалал, хохирсон хүүхдэд хамтарсан баг тусламж үзүүлэх ёстой гэдэг ХЗДХ-ийн сайдын гаргасан журмын хэрэгжилт гэгчлэн холбогдох төрийн байгууллагууд Увс аймаг дахь нэгж рүүгээ анхаарах цаг нэгэнт болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 13 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 14 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 19 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 19 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 21 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 21 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 21 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 22 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ Өчигдөр
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой Өчигдөр
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу Өчигдөр
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой Өчигдөр
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр