Тархины үйл ажиллагаанд тустай 7 хүнс


Тархи хангалттай витамин, эрдэс бодис, өөхний хүчил авч чадахгүй бол бүрэн хүчээрээ ажилладаггүй, ингэснээрээ бид ядарч мартамхай болдог. Яг л хэн нэгэн биднийг “унтраасан” юм шиг. Аяга кофед найдах хэрэггүй. Бид хүнсэндээ тархинд хэрэгтэй бүтээгдэхүүн хэрэглэж сурах нь чухал. Бид хамгийн үр дүнтэй долоон хүнсийг сонголоо.

ХУШГА

Өдрийн туршид хөнгөн юм идмээр байгаа үед хушга тохирно. Хушганд тархинд хэрэгтэй мелатонин, магни, омега-3 агуулагддаг. Эдгээр нь мэдээлэл хүлээж авах хурд нэмэгдүүлж, ой тогтоолт бусад танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг. Хушга нь бусад самар үрийн адил тархины үйл ажиллагааг дэмждэг витамин Е агуулдаг. Эрдэмтдийн хэлж буйгаар бол энэ витамин нь чөлөөт радикалуудтай тэмцдэг, биен дэх үрэвсэлийн процессыг зогсоож их бага хэмжээгээр Альцгеймерын өвчнийг удаашруулдаг.

НЭРС

Атга нэрс нь бидний биеийг антиоксидантаар хангаж, бидний тархийг чөлөөт радикалуудаас хамгаалхад тусалдаг. Чөлөөт радикал нь исэлдүүлэгч стресс үүсгэдэг аюултай. Энэ нь оюун санааны хомсдолд орох суурь болж болдог. Дараагийн удаа йогурт, каш, смүүтиндээ нэрс хийхээ мартуузай.

ХАР ШОКОЛАД

Шоколад идмээр байна уу? Бүү татгалз. Зөвхөн байгалийн гаралтай хар шоколад сонгоорой. Энэ нь биед хоргүй, харин ч хэрэгтэй. Какаогийн үрд антицион, флаванол агуулагддаг. Энэ нь судасны үйл ажиллагааг сайжруулж тархинд очих цусыг нэмэгдүүлдэг. Мөн тархийг сэргээн сайн ажиллуулж ой тогтоолтыг сайжруулдаг. Хар шоколаданд дуртай хүмүүст зөвлөхөд янз бүрийн амттайгаас нь амсаж үзээрэй. Жишээ нь жүржийн, гааны, бүйлсний гээд олон төрлийн амттай бий шүү.

ЗАГАС

Тархиа тасралтгүй ажиллуулахыг хүсэж байвал омега-3 өндөртэй загас идээрэй. Тосны хүчил өндөртэй хек, туна, хулд, лацеда, сардини зэрэг  загасны омега-3 нь хүний биед маш их хэрэгтэй. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг, бодисын солилцоог зөв хэмнэлд оруулдаг. Бидний тархи омега-3-ын ачаар илүү үр бүтээлтэй сайн ажилладаг.

ӨНДӨГ

Өглөөний цайн дээр өндөг зайлшгүй хэрэгтэй. Өндгөнд В бүлгийн витаминууд ихээр агуулагддаг. Энэ нь бидний тархины үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Настай хүмүүсийн зөнөгрөлийг удаашруулж, залуу хүмүүсийн ой тогтоолт, анхаарал төвлөрлийг сайжруулдаг. Түүнээс гадна шинжээчдийн хэлснээр В12, В9  (фолийн хүчил) дутагдвал сэтгэл гутралд орох магадлалтай ба тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй байдаг. В бүлгийн витамин нь мөн загас, шош, төмс, гадил, чили, чинжүүнд ихээр агуулагддаг.

НОГООН НОГОО

Салатны навч, ногоон өнгөтэй ногоонууд нь фолийн хүчил, магни, витамин К, бетакаротин, омега-3, витамин Е-гээр  баялаг. Энэ бүгд нь тархины эрүүл ажиллагааг дэмжиж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Хэрвээ амт нь таалагдахгүй бол шөл, салат, смүүти, махан хоолоор даруулж идэж болно. Ялангуяа бууцай, яншуй их сайн.

ЯСНЫ ШӨЛ

Эмээ нарын жор ясны шөл бол том нээлт. Дархлаа дэмждэг эрдэс бодис, тархины үйл ажиллагаанд тустай сайн өөхөн хүчлээр баялаг. Ясны шөлөнд глицин байдаг. Энэ нь ой тогтоолтыг сайжруулж, стресс бууруулдаг. Мөн байгалийн желатин агуулагддаг. Желатин нь хоол боловсруулалтыг сайжруулж, үе мөчинд сайнаар нөлөөлж, цусан дах сахарын түвшинг зохицуулдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 15 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 16 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 21 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 21 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 22 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 23 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 23 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна Өчигдөр
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ Өчигдөр
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой Өчигдөр
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу Өчигдөр
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой Өчигдөр
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна 2026/10/19