Хүний аминд хүрсэн гэх хэргээр шалгагдаж байгаа цагдаа нарт холбогдох шүүх хурал дахин хойшлов


Цагдаагийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэх явцдаа, согтолтын зэргийг тогтоолгохоор авч явж байсан хүнийхээ амь насыг хохироосон буюу Угтаалцайдам сумын цагдаа нарын гэх тодотголтой хэргийн шүүх хурал өчигдөр болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зам даваа хаагдсны улмаас шүүх хуралдаанд ирж чадаагүй тул арваннэгдүгээр сарын 9-ний 10:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулжээ. Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж явахдаа 61 настай иргэн Г-ийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Мөрдөн байцаалтын явцад цагдаагийн алба хаагч У,Ө нар хуульд заасан үндэслэлгүйгээр биеийн хүч хэрэглэсний улмаас талийгаачийн зүрхний архаг цус хомсдох өвчин сэдэрсэн нь тогтоогдсон. Уг хэргийг аймгийн прокурорын газраас хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус хэрэг гарсаар жил гаруй хугацаа өнгөрсөн ч ийнхүү удаа дараа хойшилсоор байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 15 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 16 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 21 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 21 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 22 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 22 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 23 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна Өчигдөр
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ Өчигдөр
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой Өчигдөр
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу Өчигдөр
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой Өчигдөр
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна 2026/10/19