Орос улсад COVID-19-ийн өвчлөл тогтвортой хэмжээнд байна


COVID-19-ийн өвчлөл ОХУ-д тогтвортой түвшинд байгаа боловч зарим бүс нутагт халдвар нэмэгдэж байна хэмээн Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко телевизийн "Россия 1" сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

"Өвчлөлийн байдал хэвийн тогтвортой байгааг тоон үзүүлэлт харуулж байгаа боловч амралтаар аялсан хүмүүс буцаж ирж байгаатай холбогдуулан зарим бүс нутагт халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Шинээр халдвар бүртгэгдэж байгаа ч энэ олон хүнийг хамарсан давалгаа маягтай биш байна” хэмээн сайд ярьлаа.

Халдвар тархаж эхэлсэн хаврын үетэй харьцуулбал эмч, эмнэлгийн ажилтнууд коронавирусийн халдвар авсан өвчтөнийг илүү амжилттай, богино хугацаанд эмчилж байгааг  Михаил Мурашко онцолсон байна.

Есдүгээр сарын 14-ний байдлаар халдвар авсан 90 мянга орчим хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор COVID-19-ийн 5449 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 94 өвчтөн нас барсан тохиолдол бүртгэгдлээ.

Нийтдээ ОХУ-д коронавирусийн 1 062 811 тохиолдол бүртгэгдсэн гэж РИА НОВОСТИ-с мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 17 минутын өмнө
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ 36 минутын өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 2 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 4 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 4 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 4 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 21 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 22 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд Өчигдөр
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна Өчигдөр
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр