Орос улс Лукашенког Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч болохыг хүлээн зөвшөөрч, $1.5 тэрбумын зээл амлажээ


Сар гаруйн өмнө зургаа дахь удаагаа сонгогдсон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ганцаарчлан уулзсан байна.

Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановская хэрвээ тэмцэгчид засгийн эрхийг авбал уг уулзалтын үеэр тохирсон асуудлууд бүгд хүчингүй болохыг анхааруулжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ноён Лукашенко бол Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч мөн бөгөөд ерөнхийлөгч Путинтэй улс хоорондын асуудлыг хэлэлцэх эрхтэй хүн болно. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ах дүү Беларусийн ард иргэдийг ч бид хүндэлж байгаа. Гэхдээ Беларусьт бүх зүйл үндсэн хуулийн хүрээнд явагдахыг бид хүсэж байна” хэмээн мэдэгджээ.

Сочид болсон уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин $1.5 тэрбумын зээл шинээр авах Лукашенкогийн хүсэлтийг зөвшөөрсөн юм.

Песков энэхүү зээлийг Беларусийн дотоод хэрэгт Москвагийн зүгээс оролцсон явдал биш, зарим хэсэг нь ОХУ-д төлөх ёстой хуучин өрийнх нь бүтцийг шинэчлэхэд зориулагдахыг  тайлбарласан байна.

Владимир Путин уулзалтын үеэр Беларусийн иргэд улс орныхоо дотоод асуудлыг гадны нөлөөгүй шийдэж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Одоо Оросын зэвсэгт хүчний зарим анги нэгтгэл Беларусьт хамтарсан байлдааны сургуулилалтад оролцож байгаа юм. Эдгээр цэргүүд Беларусьт байнга үлдэж магадгүй гэсэн болгоомжлол Өрнөдийн хэвлэлүүдээр бичигдэж байна.

Өчигдрийн уулзалтын эхэнд Путин хэлэхдээ Оросын цэргүүд төлөвлөгөөний дагуу сургуулилалтад оролцсоныхоо дараа буцаж эх орондоо ирэхийг мэдэгдсэн юм.

Тэрбээр энэхүү хамтарсан сургуулилалтыг өнгөрсөн онд гарсан төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 14-ний өдөр эхэлж буйг баталсан  байна.

Наймдугаар сарын 9-ний өдөр болсон сонгуульд Лукашенко 80 орчим хувийн санал авч, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон бол түүний өрсөлдөгч Светлана Тихановская 10 орчим хувийн саналтай удаалж байсан юм.

Сонгуулийн дараа Беларусийн нийслэл Минск болон бусад том хотуудад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тасрахгүй байгааг Russia Today сурвалж мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 15 минутын өмнө
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ 34 минутын өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 2 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 4 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 4 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 4 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 21 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 22 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд Өчигдөр
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна Өчигдөр
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр