​ “Black Lives Matter” ба бизнес​

О.Шүрэнцэцэг
2020/06/29

АНУ-д өрнөсөн “Black Lives Matter” хөдөлгөөний нөлөөгөөр Америк ба Европын том компаниуд “харж ялгах онцлог байдал” гээч зүйлээ өөрчлөх давлагаа эхлүүлсэн тухай Европын сонин хэвлэлүүд бичиж байна. Тухайлбал, Францын “Le Figaro“ сонин бизнес сургалтаар дамжин АНУ-д гарсан өөрчлөлт нь дэлхий даяар нөлөөлдөг гэдгийг онцолсон байна. Онолын хувьд компаниуд нь нийгэмд ноёлж байгаа урсгалыг даган өөрчлөгдөх замаар яс үндэс, арьсны өнгө ба бэлгийн чиг хандлагаар цөөнх болж байдаг бүлэглэлүүдийг дэмжих замаар хэрэглэгчидтэй холбоо тогтоож, улам их ашиг олдог. Гэвч олон нийтийн сүлжээ, нийгмийн хариуцлага өндөр болсон орчин үед АНУ-д гарсан өөрчлөлтийг үл тоож, юу ч хийхгүй зүгээр суувал бүтээгдэхүүн нь бойкот, эсэргүүцэлтэй тулгаран хэрэглэгчдээ бүрэн алдах аюултай болжээ. Улмаар орчин үед ЛГБТ, феминист, арьсны өнгөөр гадуурхахыг эсэргүүцэгчид, вегануудын холбоонууд үнэт зүйлс, байр суурийг нь дэмжихгүй гэж үзэн давшилж эхэлбэл тэдний дайралтыг эсэргүүцэх боломжгүй болох дээрээ тулсан байна.

Ингэснээр “Mars” компани дэлхийд алдартай “Uncle Ben’s” брэндээ соёл ба нийгэмд гарсан өөрчлөлтөд нийцүүлэхийн тулд хайрцаг сав дээрх хижээлдүү насны хар арьст эрэгтэйн зургаа буюу “харж ялгах онцлог байдал” гээч зүйлээ өөрчлөхөөр болсон. “Pepsico” концернын мэдэлд байдаг “Aunt Jemima” шарвингийн гурил нь уутан дээрх инээмсэглэж байгаа хар арьст эмэгтэйн зургийг нэрийн хамт өөрчлөхөөр болжээ. Учир нь энэ бүх зургууд АНУ-д нэгэн цагт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байсныг сануулж байгаа юм гэнэ. Ингээд зогсохгүй “Dreyer's Grand ice cream” компани нь алдартай “Eskimo pie” зайрмагийн нэр нь Аляскийн уугуул оршин суугчид болох эскимосуудын хувьд доромжилсон агуулгатай гэж үзээд солихоор болжээ. Цаашлаад Францад алдартай “Banania” брэнд нь сав баглаан дээрээ талбай дээр ажиллаж байгаа Сенегалын хар арьст ажилчны зургийг цаашид байршуулахгүй болсон байна. Францын өөр нэг брэнд болох “Pepito”-г уутан дээрээ комикс ном дээр гардаг Мексик сахиус байршуулсан байсныг АНУ –д олон саяар байдаг мексикчүүдийг үл хүндэлсэн байна гэж шүүмжилсэн байна.

Үүнээс гадна “Facebook” гэх мэт олон нийтийн сүлжээнд арьсны өнгөөр гадуурхсан, үзэн ядсан нийтлэл, зураг, тайлбарууд ямар ч цензургүй чөлөөтэй бичигдэж байгааг “Black Lives Matter” хөдөлгөөнийхөн хүчтэй шүүмжилсэн. Үүний дараагаар дэлхийд алдартай том компаниуд энэ шүүмжлэлийг дэмжиж, цаашдаа ийм агуулгатай зураг, нийтлэл оруулахгүй болгох журам тогтоох хүртэл олон нийтийн сүлжээнд ямар ч сурталчилгаа байршуулахгүй байхаар болсон байна. Энэ аяныг “Coca-Cola Company”, “North Face”, “Verizon Communications Inc”, “Unilever”, “Starbucks” гэсэн компаниуд дэмжин “Facebook” дээр реклам байршуулахаар тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Үүнээс болж “Facebook” компанийн хувьцааны 8,3 хувиар буурч, 7,3 тэрбум долларын хохирол хүлээгээд байгаа аж.

Мөн Америкийн алдарт “Симпсоныхон” цуврал хүүхэлдэйн кинонд дараа дараагийн ангиуд дээр цагаан арьст жүжигчид хар арьст дүрд дуур оруулахгүй болсон байна. Цувралын продюсерууд нь “Цаашдаа цагаан арьст жүжигчид нь цагаан биш дүрүүдэд дуу оруулж байхгүй” гэж мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18