Ирээдүйг бүтээлцэх 100 оюутанд ХААН Банк тэтгэлэг олгоно

Б.Нямсүрэн
2025/05/07

Өчигдрөөс илүү маргаашийг бүтээх үндэс нь өнөөдөр гаргаж буй шийдвэр, хийж буй үйлдэлд оршдог. Тэр дундаа хүүхэд, залуусын боловсрол, мэдлэг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Хаан Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Хаан банк сангаас “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 19 дэх жилдээ зарлаж байна.

Энэ жилийн хувьд дараах 2 төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт нийтдээ 100 оюутныг шалгаруулан сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгох юм. Тухайлбал,

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангиа төгсөх сурагчдаас шалгаруулан, ирэх 9-р сард их, дээд сургуулийн 1-р дамжаанд суралцахад нь тэтгэлэг олгоно. Эдгээр сурагчийг 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргээс сонгон шалгаруулах бөгөөд дунд сургуулиас их дээд сургуульд элсэн орох энэ чухал үед нь  дэмждэг тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ онцлог юм.
  • ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт өмнө нь шалгарч байсан 2 болон түүнээс дээш дамжааны оюутнуудад 2025-2026 оны хичээлийн жилд дахин тэтгэлэг олгоно. Өөрөөр хэлбэл, өмнөх хичээлийн жилүүдэд сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоогоор тэргүүлэн, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаа үргэлжлүүлэн дэмжиж, эрдэм боловсрол эзэмшин, сургуулиа төгсөхөд нь бодитой дэмжлэг болох юм.

Түүнчлэн, хөдөө аж ахуйн чиглэлийн нарийн мэргэжлээр суралцагсдад тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхэд давуу тал болно.

Шинэ үеийн залууст бүх талын мэргэжил, боловсролыг чанартай хүртээмжтэй хүргэх нь хувь хүн  төдийгүй улс орны амьдралын чанарыг тодорхойлдог тул  Тогтвортой хөгжлийн 4-р зорилгод “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийг зааж өгсөн байдаг. Тиймдээ ч сурах авьяас чадвартай хүүхэд залуусыг дэмжих энэхүү бодлогыг ХААН Банк тууштай хэрэгжүүлж байна.

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт улс орны өнцөг булан бүрээс нийт 2260 оюутан хамрагдаж, нийт 2.4 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг хүртээд буй. ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжтай ЭНД дарж танилцах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23