​Путин шатдаг хийг Хятад руу хүрэх дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулахыг зөвшөөрчээ

О.Шүрэнцэцэг
2019/12/06

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шатдаг хийгээ Хятад руу хүргэх дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулан тавих саналыг зөвшөөрсөн тухай Оросын шадар сайд Алексей Гордеев мэдээлснийг "Интерфакс" агентлаг уламжилжээ. Оросын төрийн тэргүүүн Монголын нутгаар дайран өнгөрөх дамжуулах хоолойн техник эдийн засгийн үндэслэлийн нарийвчлан судлаад дүгнэлтийг гурван улсын төрийн удирдлагад илтгэх үүргийг шинжээчдэдээ өгсөн гэж байна.

Алексей Гордеев энэ талаар "Хагас жилийн дотор бүх тооцоог хийж холбогдох санал тавь гэсэн маш хатуу хугацаа заасан" гэж хэлээд "Сибирийн хүч-2" нэртэй энэхүү дамжуулах хоолойн явах чиглэлийг өөрчлөх асуудлыг дахиж сөхөхгүй гэж ярьжээ. Тэгэхээр ямар ч байсан 2020 оны зургаадугаар сард Монголын удирдлагууд газар нутгаар нь дамжуулах хоолой тавих, түүгээр шатдаг хий дамжуулахад хэдий хэмжээний өртөгтэй болох талаар суурь мэдээлэлтэй болох юм байна.

Орос Хятад хоёр нь 2000-аад оны эхнээс дамжуулах баруун чиглэлийн гэж нэрлэгдсэн хоолойг Монголын нутгаар дайруулах талаар ярилцаж байсан ч тухайд үед олон янзын сөрөг зүйлс байсан тул өдийг хүртэл хэрэгжүүлж эхлээгүй юм байна. Саяхныг хүртэл "Сибирийн хүч-2" хоолойг өөр замаар, Монголын нутгийн тойруулж тавих талаар ярилцаж байсан ч нөхцөл байдалд өөрчлөлт орсон тул ийнхүү өөрчлөхөөр болсон байна.

Өмнө нь Бээжингийн тал Монголын нутгаар дамжуулах хоолойг тавихыг эрс эсэргүүцэж байсан ч эцэстээ Монголоор дайруулсан нь зөв гэж шийдсэн тул Орос ч худалдан авагч талын хүсэлтийг харгалзан үзсэн гэж Путин мэдэгдсэн аж.

Шинжээчдийн тооцсоноор дамжуулах хоолойн төсөл зургийг гаргахад хоёр жил хүртэл хугацаа зарцуулж, барихад 4-5 жил зарцуулна. Энэ хооронд ОХУ нь одоохондоо энэ хоолойгоор дамжуулахад хангалтгүй байгаа түүхий эдийнхээ нөөц эх үүсвэрүүдийг боловсруулан хөгжүүлж амжих ёстой юм байна.

ОХУ-ын шатдаг хийг Баруун Европ руу хүргэдэг дамжуулах хоолойн үндсэн чиглэл Украйнаар дайрдаг. Харин Украйн нь дамжуулах хоолойг хаана гэж сүрдүүлэн хий дамжин өнгөрөх төлбөрийг нэмэх, өөрсдөдөө хөнгөлөлт нэхэх зэргээр ОХУ, Өрнөд Европын нэлээд олон жил бухимдуулсаар энэ жил сүрдүүлэг нь оргил цэгтээ хүрсэн гэж болно. Хамгийн сүүлийн мэдээгээр Украйны тал дамжин өнгөрөх маш өндөр төлбөр нэхсэн тул Орос, Украйн, Европын холбооны хамтарсан хэлэлцээ зогссон байна.

Балтын тэнгисийн ёроолоор Баруун Европ руу шатдаг хий дамжуулах "Умардын урсгал-2" төсөл дуусах шатандаа явж байгаа ч Дани улс нь өөрийн эдийн засгийн онцгой бүсээр хоолойг тавих зөвшөөрөл өгөлгүй их удсан тул хоолойг энэхүү бүсийг тойруулж тавих тухай ярьж гарч байж сая зөвшөөрөл авсан. Хоолой барих ажил он гараад дуусах төлөвлөгөөтэй байгаа. Энэ дамжуулах хоолой ашиглалтад орвол Орос нь Украйны нутгаар шатдаг хийгээ дамжуулах шаардлагагүй болох тул Украйн эсэргүүцэж байгаа. Мөн АНУ нь Оросын шатдаг хийг ардчилсан бус гэж нэрлээд өөрсдийн "ардчилсан молекултай" шингэрүүлсэн шатдаг хийг Европ авах ёстой гэж "Умардын урсгал-2"-ын эсрэг зүйл бүрийн хориг арга хэмжээ авч байгаа юм.

Оросын шатдаг хийг Өмнөд Европ руу дамжуулах өөр нэг чиглэл болох "Өмнөд урсгал" хоолойг Хар далайн ёроолоор Болгар хүртэл тавьж тэндээсээ Өмнөд Европоор түгээх ёстой байсан. Гэвч Болгарын удирдлага АНУ ба Европын холбооны удирдлага шахалт дор хоолой тавих ажлыг зүйл бүрээр сунжруулж, тодорхой хариу өгөхгүй хэт удсан. Ийм Путин шийдвэр гарган нэлээн их хөрөнгө зараад байсан "Өмнөд урсгал" төслийг зогсоож, хийн хоолойг арай бие даасан бодлого явуулдаг Турк улс хүртэл тавихаар болсон. Турк хүрч байгаа "Турк урсгал" дамжуулах хоолойн эхний ээлжийг нээх ёслол нэгдүгээр сарын 18-нд болно гэж мэдэгдсэн. Энэ хоолой ашиглалтад орвол Украйны нутгаар дамжин өнгөрөх хийн хэмжээ эрс багасах тул Украйн мөн л хүчтэй эсэргүүцэж байгаа. АНУ бас эсэргүүцсэн ч Эрдоган бие даасан бодлого явуулж байгаа болохоор яаж ч чадаагүй.

Туркийн нутагт хүрсэн хоолойноосБолгар, Грек руу салаалан Өмнөд Европын орнууд руу хийг түгээх юм. Гэтэл энд ч бас Болгарын удирдлага нь АНУ, Европын холбооны дарамт шахалтаар өөрийн нутгаар дамжин хоолойг барих ажлыг удаашруулан 2020 оны нэгдүгээр сард ашиглалт оруулах байснаа хойшлуулж тавдугаар сард болгосон. Иймд Путин хэдхэн хоногийн өмнө Болгарын удирдлагыг санаатайгаар төслийг удаашруулж байна гэж мэдэгдээд, нутгаараа хоолой дамжуулах хүсэлгүй байгаа тохиолдолд Орос нь хоолойг тавих өөр чиглэл сонгоход бэлэн байгаа тухай анхааруулсан.

Энэ мэтээр Оросын шатдаг хийг дамжуулах хоолойн замд байгаа гол улсуудын удирдлага Америкийн шахалтаар Оросыг эсрэг гэж болохоор үйл ажиллагаа явуулж, байгаа тул хоолойг аль болох гуравдагч орны нутгаар дайруулахгүй байхыг хичээх болсон нь зүйн хэрэг. Өмнө нь "СилаСибири-2" дамжуулах хоолойг баруун нутгаар Хятадтай шууд хил залгадаг орц ганц хэсэг болох Алтайн нуруунд Монгол Казахстан хоёрыг зааглаж байдаг 20 км гаруй нарийн зурвас газраар тавихаар төлөвлөсөн гэж яригддаг байсан юм. Гэвч энэхүү зурвас газар нь ЮНЕСКО-д байгалийн болон түүхийн үнэт өв гэж бүртгэгдсэн дархан цаазат газар, дээр нь 4000 метрийн өндөрт, 7-8 баллын хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй тул байгаль хамгаалагчид ба нутгийн уугуул иргэдийн хүчтэй шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарч байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 8 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 9 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 9 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 14 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 14 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27