Н.БАТСУУРЬ: НИСЭХИЙНХНЭЭР БОЛОВСОН ТОРГУУЛААД ЗАГНУУЛААД ӨНГӨРЛӨӨ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛД СУРАЛЦААСАЙ


"Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйлчилгээний ажилчдын ажлын хариуцлагагүй байдал, харилцааны ёс зүйн асуудлаар Улсын аварга Н.Батсуурь шүүмжилжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа тус буудлын захирал Д.Мөнхбаатарт хандан шүүмжлэл хаяглажээ.

"Монголын баг тамирчидаа дэмжээд сайхан яваад ирлээ, 20.00 цагт олон улсын ''Чингис хаан" онгоцны буудалд буугаад хариуцлагагүй ажилчдын буруугаас ачаа тээшээ алдлаа. Нисэх буудлын дарга Д.мөнхбаатар та "танай байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа ажилчиддаа наад захын үйлчилгээний соёл гэдгийг сайн ойлгуул. Хүнээс мөнгө авсан бол үйлчилгээгээ бүрэн сайн хүргэж сурга. Хүний ачааг бусдад өгч явуулчаад тоодоггүй, санаа зовдоггүй юм байна. Аргаа бараад өөрөө гүйгээд ч ачаагаа олж чадсангүй.

Арга ядаад Д.Мөнхбаатар дарга руу залгалаа. Хүний үгийг нэг минут сонсох чадваргүй, НҮБ ын гишүүн шиг завгүй хүн байдаг юм байна, Энэ нь онгоцны буудлын жижиг асуудал мэт боловч зорчигч үйлчлүүлэгчид бол том асуудал шүү!!! Бизнесээр 50,000 төг төлчихөөд боловсон торгуулаад, дээрээс нь загнуулаад өнгөрлөө,

Надаас өөр Монгол хүнийг бүүр дээрэлхэх байх, тэгээд гадны хүнд бол долигонох жишээтэй. Улсын нүүр царай болсон байгууллагыг удирдаж байгаа юм бол ажлаа хийсэн шиг хий. УИХ-ын гишүүд эхнэр нөхрөө ТОМ АЛБАНТУШААЛД тавьсан бол ажлыг нь хийлгэ. Эсвэл чадвартай, сэтгэлтэй хүнээр нь ажил хийлгэ.

Монголд газардсанаас дөрвөн цагийн дараа ачаагаа Улаанбаатар зочид буудлаас өөрөө таксидаж очиж авлаа. Нисэх буудлынхан хүргэж өгсөнгүй...Ийм л байна даа ''ҮНЭН ДҮР ТӨРХ'' гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 3 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 5 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 6 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 6 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 7 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 9 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 21 цагийн өмнө
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 23 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр