ААВААС НЬ САЛГАН АВСАН ОХИНЫГ ӨНӨӨДӨР ГЭРТ НЬ БУЦААЖЭЭ


Өнгөрсөн амралтын өдрөөр манай редакцид Увс аймгийн харьяат иргэн Б.Баянмөнх хандаж, ярилцлага өгч байсан. Тодруулбал, долоон настай охиныг нь аймгийн ГБХЗХГ-аас булаан авч, хамгаалах байрандаа аваачсан гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл зургаа хоногийн турш ааваасаа хол байсан долоон настай охиныг өнөөдөр гэрт гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эргэн сануулахад, охин ОХУ-ын иргэн бөгөөд төрсөн ээж нь бурхан болсон байна. Харин аав нь охиноо ОХУ-аас авчирч, хамтдаа таван жил амьдарсан бөгөөд саяхан ОХУ-аас нэгэн хүн ирсний дагуу ГБХЗХГ-аас охиныг эцгээс нь тусгаарлаад байсан юм.

Гэвч ОХУ-ын Консулын газраас ямар нэгэн бичиг ирээгүй, Гадаадын иргэн харьяатын газраас асуудал үүсээгүй, охин ямар нэгэн хүчирхийлэлд өртөөгүй байхад охиныг эцгээс нь тусгаарласан нь олон эргэлзээг дагуулж байгаа юм. Тэгвэл энэ хуулийн гарцуудыг асуудлаар Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд иргэн Б.Баянмөнхөд туслан, өнөөдөр охиныг гэрт нь буцаасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 10 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 11 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна 12 цагийн өмнө
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ 14 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав Өчигдөр
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2026/08/07
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 2026/08/07
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 2026/08/07
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 2026/08/07