БАРБИТАЙ ТӨСТЭЙ БОЛОХ ГЭЖ ЖИЛИЙН ДОТОР 15 УДАА МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЖЭЭ

Өнөрцэцэг
2019/06/09

 

Барби хүүхэлдэй тэй адил харагдахын тулд Андреа Иванова гэгч 21 настай Болгар оюутан жилийн дотор 15 удаа мэс засал хийлгэсэн тухай “The Sun” сонин гаргажээ.

 

Андреа нь бүр багаасаа л Барбитай адил болохыг мөрөөддөг байсан, шинэ дүр төрхөндөө сэтгэл хангалуун  явдаг, хүн өөрийн хүссэнээр харагдах эрхтэй, гадаад байдал нь нийтэд таалагдах үгүй нь хамаагүй гэж “The Sun” сонины сэтгүүлчид ярьжээ. Харин тус сонины уншигчид нь бүсгүйн түүхийг уншаад түүнийг Даффи Дак нугас эсвэл бүр Лох-Нессийн мангастай адил болсон гэж даапаалсан байна. Зарим нь “Ийм эрэмдэг амьтдыг бүтээдэг эмч нарыг шоронд хорих хэрэгтэй”, “Урд нь сайхан бүсгүй байжээ. Чиний толгой дотор ер нь юм байдаг эсэхийг асуухаас өөр арга алга. Тэнд чинь хоосон уу?”,  “Чи үлээдэг хүүхэлдэй шиг харагдаж байна” гэж шүүмжилжээ.

 

Андреа өнгөрсөн жилээс гоо саяхны янз бүрийн мэс ажилбар хийж эхлээд хамгийн цөөндөө сард нэгийг хийлгэж байжээ. Тухайлбал, уруул нь хүүхэлдэйнийхээс бага боллоо гэх болгонд гиалуроны хүчил шахуулж бас хөх томруулах хагалгаа хийлгэсэн.

 

Үүнээс өмнө Лондонд амьдардаг нэгэн польш бүсгүй Барбитай адил болох гэж 50 мянган фунтээр хагалгаа хийлгэсэн тухай мэдээ гарч олныг алмайруулж байв. Тэрээр 18 наснаасаа хойш янз бүрийн мэс засал хийлгэн гадаад байдлаа өөрчилсөөр өдийг хүрсэн бөгөөд уруул, өгзөг, хамрынхаа хэлбэр ба хэмжээг өөрчлөх, хөх томруулах хагалгаа олныг хийлгэжээ.

ОРЧУУЛСАН З.АНАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 16 минутын өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 3 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 3 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 4 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 6 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 18 цагийн өмнө
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 20 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 21 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 22 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 22 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр