Б.НАНСАЛМАА: ХЭРГИЙГ УВС АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААР ШАЛГУУЛАХГҮЙ ГЭЖ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН


Увс аймгийн цагдаагийн алба хаагчид хүүхэд хүчирхийлсэн, жирэмсэн болгосон асуудлаар тус аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Нансалмаагаас тодрууллаа.

-Танай аймагт сурагч охид цагдаагийн алба хаагчдад хүчиндүүлсэн хэргүүд гарчээ. Охидын биеийн байдал ямар байгаа вэ?

-Зүүнхангай сумын харьяат сурагч охиныг тус сумын цагдаа О.Д хүчиндсэн хэрэг гарсан. Охин 6 сартай жирэмсэн. Аймгийн ГБХЗХГ-ын хамгаалах байранд эмнэлгийн болон сэтгэлзүйн туслалцаа аваад байж байна. Хүүхэд анх ирсэн үеэ бодоход тайвширсан. Гэхдээ “Энэ хүүхдийг тээхгүй, төрүүлэхгүй. Авахуулна” гэж уйлж орилж сэтгэлзүйн хувьд хүнд байгаа. “Ураг тээлтийг таслан зогсоохгүй бол амиа хорлоно” ч гэж уйлж байгаа болохоор хамгаалалтад авахаас өөр аргагүй байдал үүсээд байна. Гэхдээ тээлтийг таслах хугацаа өнгөрсөн. Ураг 6 сартай болсон тул эмч нар зөвшөөрөхгүй байна.

-Охины ар гэрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Охин аавтайгаа хамт амьдардаг. Гэр нь сумын цагдаагийн байрны хашаанд байдаг. Аав нь хараа хяналт муутай хүн байсан нь охин хохирох шалтгаан болсон. Аав нь одоо сумандаа байгаа.

-Энэ хэрэг хуулийн хүрээнд ямар шатанд шалгагдаж байна вэ?

-Энэ хэргийг аймгийн цагдаагийнхан, хуулийн хэлтсийнхэн нуучихсан байсан гэж хэлж болно. Мөн сургуулийнх нь эмч, захирал ч хэргийг нуух оролдлого гаргасан. Тодруулбал, охиныг аймгийн төв рүү ирэх үед сургуулийнх нь захирал “Замын жолоочид хүчиндүүлсэн гэж хэлээрэй. Сумын цагдаад хүчиндүүлсэн гэж хэлж болохгүй шүү. Сургууль, сум орон нутгийн нэр хүндийг бодоорой” гэгчлэн дарамт шахалт үзүүлсэн талаар охин хэлсэн.

Ер нь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудлыг орон нутгийн нэр хүнд гэдэг халхавчаар нуун дарах хандлага их бий. Энэ хэрэг дээр ажиллаж эхэлснээр надад ч маш их дарамт ирж байна. Аймгийн цагдаагийн газраас, аймгийн Хуульзүйн хэлтсээс маш их дарамт ирж байна. Ажлаа хийхэд хүнд хэцүү байна.

Тиймээс энэ хэргийг “Увс аймгийн цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй” гэдэг хүсэлтээ ГБХЗХГлуу албан бичгээр явуулсан.

-Ер нь танай аймагт энэ төрлийн хэрэг дарагдсан тохиолдол бий юу?

-Дарагдсан гээд хэлчихвэл гүтгэсэн хэрэгт орох болов уу. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд 14 настай охиныг МСҮТ-ийн хоёр оюутан зочид буудалд дагуулан орж хүчиндсэн хэрэг гарсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага хэрэгсэхгүй болгон хаасан. Учир нь “хоорондоо зөвшилцсөн” гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болсон юм байна лээ. Энэ мэт 2018 онд хүүхэд хүчиндүүлээд хэрэгсэхгүй болсон хэрэг 3 байна. Мөн 2018 онд хүүхэд хүчиндүүлсэн 13 хэрэг шүүхээр шийдэгдсэн. Одоо мөрдөн байцаалтад 6 хэрэг байна.

-Түүнчлэн аймгийн хэмжээнд хүүхэд хүчирхийлэлд өртсөн тоо судалгаа ярихад цагдаагийн болон Хуулийн хэлтсийнхэн маш дургүй байдаг. “Тоо судалгаа битгий ярь. Тоо ярих юм бол ажлаа өгөөд зайлаарай” гэж ч дарамталж байсан. Хүүхэд хамгаалах, хохирсон хүүхдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө байнгын дарамтад байгаа нь маш хүнд байна.

-Зургаан сартай жирэмсэн болсон охиноос гадна өөр нэг охин цагдаагийн алба хаагчид хүчиндүүлсэн хэргийн талаар мэдээлэл өгөөч.

-Тухайн охины найз хөвгүүн Улаанбаатараас ирснийг Өндөрхангай сумын цагдаагийн алба хаагч “оргодол байж болзошгүй” хэмээн Улаанбаатар луу авч явсан. Харин нөгөө цагдаа нь охиныг хүчиндсэн талаар охины ар гэрийнхэн аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн байдаг. Энэ хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан. Охины хувьд биеийн байдал тогтворжсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 4 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 7 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 8 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 8 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 9 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 9 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 12 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр