“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК "ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТ"-ТЭЙ КОМПАНИАР ШАЛГАРЛАА


"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон "Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацийн эзэн болсонтой холбогдуулан Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн нийт уурхайчин, ажилтнууддаа баяр хүргэлээ.

Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацид "Анд глобал” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс "Эрдэнэс Тавантолгой” ХК "Шилдэг менежмент" шагналыг гардсан юм. "Шилдэг менежмент” номинацид нэр дэвшиж өрсөлдсөн "Анд глобал” компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, компанийн зах зээлийн үнэлгээ 30.4 сая ам.доллар хүргэсэн байна. Мөн өрсөлдөгч "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын хувьд зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд хүдрийн олборлолт сүүлийн хоёр жилд өсөж, 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүрчээ. Мөн 31.4 сая тонн хүдэр боловсруулдаг болоод байгаа аж.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр "Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитоор хүргэдэг энэ том байгууллагын хамгийн бодитай шалгаруулалтын эзэн болж, амжилтыг амжилтаар бататгаж, дэлхийд танигдсан нь бидний хамтын зүтгэл юм. Манай компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээр амжилт гаргасан бөгөөд төр муу менежер биш юм гэдгийг харуулж чадлаа” гэж онцлон хэллээ. Мөн "Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ хэрэгжүүлж 2018 онд төрийн алтан санд нийт 391 тэрбум 979 сая төгрөг төвлөрүүлж, татвар төлөлтөөрөө улсад хоёрдугаарт, ААНОТ-ын төлөлт болон хамгийн өндөр ашигтай ажилласан байдлаараа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн талархлын батламжийг гардан авлаа. Бидний амжилтад Засгийн газар, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өгсөн оновчтой бодлого, дэмжлэг ихээхэн нөлөөлснийг онцолж байна” гээд бүгдэд ажлын амжилт хүслээ.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан бөгөөд амжилттай ажиллахад нэгдүгээрт, олборлолт, борлуулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн, хоёрдугаарт, үндсэн бүтээгдэхүүн борлуулах бодлогоо өсгөх, тогтвортой байлгах боломж бүрдүүлсэн, гуравдугаарт, менежментийн зөв бодлого баримталсан нь голлон нөлөөлснийг шалгаруулагчид үзсэн байна.

Компани ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж байгаа юм. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс юм.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2019 онд өнгөрсөн оны амжилтыг бататган үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулж, бусад дагалдах томоохон төслүүдийг хөдөлгөн ашигтай ажилласнаар цаашдаа 1072 хувьцаа эзэмшигч нэг иргэнд жилд 26800 төгрөг өгөх тухай биш үүнийг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний ногдол ашиг өгдөг компани болох боломжтой юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 6 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 7 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 9 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 9 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 10 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 10 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 11 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 13 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр