ИРГЭДИЙГ ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай А/320 дугаар захирамжийн дагуу нийслэлийн иргэдийн дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийхээр болсон билээ.

Тус аяны хүрээнд нийслэлийн 152 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийж эхэллээ.

Мөн ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Энэ сацуу иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг нь сайжруулах, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох, яаралтай үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хийх талаар сургах зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар артерийн даралт ихдэх өвчний эрт илрүүлгийн үзлэгийн хувийг 70 хувь, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг 60 хувьд хүргэх, зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 промиль, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 12 промильд хүргэх, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн хамралт болон эмчилгээний амжилтын хувийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой ажээ.

Түүнчлэн нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт үед нь илрүүлэх, эмчилж эрүүлжүүлж, зөвлөгөө мэдээлэл өгөх, эмчийн хяналтыг сайжруулснаар эрүүл хүүхэд төрөх боломжийг нэмэгдүүлэх юм.

Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд үргэлжлэх “Эрүүл иргэн” аяны хүрээнд 2019 онд нийт 70 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Тус аяныг зохион байгуулснаар хүн амын дундах өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан халдварт халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.   

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд ч дүүргийн эрүүл мэндийн төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэх гэж цаг заваа алдалгүй, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой боллоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 6 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 7 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 9 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 9 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 10 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 10 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 11 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 13 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр