ЗАРИГ МОНГОЛ ХӨРӨГ НЭВТРҮҮЛЭГТ МОНГОЛ УЛСЫН ЗААН Н.ЖАРГАЛБАЯРЫГ УРИЛАА

Өнөрцэцэг
2019/05/11

 

 

ГАНГАН ХАВИРАА

Сэнжиг ч аваагүй сэрвүү өрөлтөөс

Сэрэмж алдамгүй Содном арсланг Нэгдэл начины хүү нэг л хавирав

Нээрээ юу гэмээр ганган хавирав

Тэнгисийн загас үргэлтэл хавирав

Тэнгэрийн бүргэд тургитал хавирав

Тэмээн чулууд нуртал хавирав

Тэнэмэл хамхуул хуртал хавирав

Хөх сувд Хөвсгөл зог тустал хавирав

Хөх хадаг Сэлэнгэ цог астал хавирав

Хөх өвгөн Нэгдэл цуг бостол хавирав

Хөх судрын хуудас хөг ортол хавирав

Заал цэнгэлдэх ханартал хавирав

Засуул цэцүүд нумартал хавирав

Зайн агшинг архалж хавирав

Заан цолоо дархалж хавирав

Гүрэн улс доргитол хавирав

Гүйгүүл ноход борготол хавирав

Догшин бух окортол хавирав

Догдолсон хүүхэн орилтол хавирав

Гэтсэн чонын сор суутал хавирав

Мэдсэн бүхний сүр буутал хавирав

Цаст Хархираа үелтэл хавирав

Цалгиа Тэс үерэлтэл хавирав

Хоймор нутаг хагштал хавирав

Хийморьт эрс шагштал хавирав

Баядын цөс огштол хавирав

Ноёдын цус агштал хавирав

Шилийн сарлаг цочтол хавирав

Шийдсэн мэх очтол хавирав

Шинэ аваргын зам тэгширтэл хавирав

Шилтэй цэнхэрийн бөглөө мултартал хавирав

Тал бичээч


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 6 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 8 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 9 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 10 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 11 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 11 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 11 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 14 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр