НЯРАЙН ТҮНХНИЙ ДУТУУ ХӨГЖЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч Томас Бауманн нар өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг, Швейцарийн хүүхдийн хэт авиан оношилгоонынийгэмлэг, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч, профессор, хүүхдийн эмч Tомас Бауманн, төслийн ерөнхийлөгч, Швейцарийн Баар хотын хүүхдийн эмнэлгийн эрхлэгч, профессор Раоул Шмид болон НЭМГ-ын мэргэжилтнүүд оролцлоо.

Тус санамж бичгийн хүрээнд Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн шугамаар НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд хэт авиан оношилгооны аппарат, нярайн үзлэгийн ор, эмчилгээний дөрөөвч болон бусад хэрэгцээт материалыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хандивлаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах юм байна.

Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-өөс үндэсний хэмжээнд  “Нярайн түнхний дутуу хөгжлийн хэт авиан скрининг” шинжилгээг амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд 2007 оноос хойш нийт 308.254 шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулж, 4.647 нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж чаджээ.

2018 оны байдлаар түнхний дутуу хөгжил болон түнхний мултрал оношлогдсон 21 хүүхдэд татлага эмчилгээ хийж, таван хүүхдийн түнхний есөн үенд мэс засал эмчилгээг төслийн багтай хамтран хийж, практик сургал хийсэн байна.

Санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан уулзалтын хүрээнд тус төслийн багийнхан цаашид Монгол Улс маш бага зардлаар нярайн түнхний дутуу хөгжил, мултралаас үүдэлтэй хөгжлийн бэрхшээлийг устгах бүрэн боломжтой бөгөөд хамтран ажиллахад сэтгэл хангалуун байгаагаа уламжиллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 7 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 9 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 10 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 11 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 11 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 12 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 12 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 15 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр