ЭХ БАРИГЧ ЭМЧ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН БАЙЖЭЭ


Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч мансуурах төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалах тэр дундаа жирэмсэн эхэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж шинэ иргэн төрөхөд эх барьж авдаг эмч мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэх тохиолдол анхны удаа бүртгэгдэж буй юм.

Хэргийг тодруулбал, тавдугаар сарын 6-ны өдрийн 11:10 цагт “Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй” гэх мэдээлэл эмчлүүлэгчийн зүгээс ирсэн байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид тус Эрүүл мэндийн төвд очиж шалгалт явуулахад тус сумын нутагт оршин суух хаягтай, Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмчээр ажилладаг эмэгтэй 52 настай Ө нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрчээ.

Эх баригч эмчээс сорил авч шинжилгээнд хамруулахад мансууруулах төрлийн сэтгэцэт нөлөөлөх эмийн жагсаалтанд орсон бодисыг хууль бусаар хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй аж. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд мансууруулах бодис хэрэглэсэн эх баригч эмчийг мансууруулах төрлийн бодис хууль бусаар олж авсан, хууль бусаар хэрэглэсэн, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт буруутган шалгаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 7 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 8 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 10 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 11 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 11 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 12 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 12 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 15 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр