Ш.АЛТАНТУЯАГИЙН ШҮҮХ ХУРАЛ МАРГААШ БОЛНО

Өнөрцэцэг
2019/05/05

Монгол бүсгүй Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн шүүх маргааш Малайзын Куала Лумпурт болно. Тус шүүх хуралд түүний аав С.Шаарийбуу, Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх Г.Уянга нар оролцоно.

Ш.Алтантуяагийн амь насанд халдсан хэрэгтнүүдийн шүүх хурал маргааш Куала Лумпурт болно

Уг хэргийг дахин шалгах хүсэлтийг түүний аав С.Шаарийбуу нь тавьснаар өнгөрсөн оноос эхлэн тус улсад энэхүү хэргийг шалгах болсон юм. Шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард эхэлж, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, С.Шаарийбуу болон талийгаач Ш.Алтантуяагийн хүү оролцсон юм. Шүүх хуралд албан ёсны орчуулагчаар Малайзад амьдардаг эмэгтэйг оролцуулсан. Манай талаас Малайзад үйл ажиллагаа явуулдаг  “Карпал Сингх” гэдэг хуулийн фирмтэй гэрээтэй ажилладаг. Энэ хуулийн фирм эрүүгийн болон иргэний шүүх хуралд хохирогчийг төлөөлж оролцох итгэмжлэлтэй юм.  Энэхүү шүүх хуралд оролсны дараа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Малайз манайхаас өөр системтэй. Манайх Ром германы эх газрын эрхзүйгээр явдаг. Харин Малайз бол Англи саксоны эрхзүйг мөрдөхөөс гадна Мусульман шашинтай хууль учраас шарриатын хууль үйлчилдэг. Давхардсан хуулийнхаа  зохицуулалтаар эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд хааны сан хөмрөгт орсон тохиолдолд дахин сөхөж хэлэлцэх эрх, ойлголт байдаггүй. Харин сүүлийн сонгуультай холбоотойгоор бараг Малайзын түүхэнд анх удаа Хааны сан хөмрөгөөс гарсан учраас мөрдөн байцаах ажиллагаа шинээр эхэлсэн. Тиймээс бидний зүгээс шүүхийн процесс нь дүрэм журмынхаа дагуу явах юм байна гэсэн горьдлого төрж байгаа. Манайх бичмэл хуультай. Малайзынх жишиг буюу адил төстэй  хэрэг дээр үндэслэдэг. Тэгэхээр Малайзад болж буй энэ удаагийн шүүх хурал сар, хэдэн сар, жил ч үргэлжилж мэднэ. Систем нь ийм учраас шүүхийн процесс удаан үргэлжлэх магадлалтай. Эхний байдлаар 11 хоног гэж байгаа ч сар ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй” гэсэн байдаг.

Нэмж мэдээлэхэд, Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр  2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон.  Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байсан. Гэхдээ жинхэнэ захиалагчид ял шийтгэлээ хүлээх ёстой гэж үзсэнээр хэргийг дахин сэргээн шалгах болсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 8 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 9 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 11 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 12 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 12 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 13 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 13 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 16 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр