ӨВӨРХАНГАЙ НУТГИЙНХАН ГЕНЕРАЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржийн санал санаачлагаар Өвөрхангай аймгаас төрсөн генералууддаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд нарын удирдлага, эрхэм хүндэт генералууд, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойн баярын өдрүүд өнгөрөгч долоо хоногт тохиолоо. БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх олгосон түүхтэй.

Жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэст "Генералуудын өдөр" хэмээн уламжлал болгон 15 дахь жилдээ тэмдэглэлээ.Монгол Улсын хэмжээнд 182 хүнд генерал цол олгосноос өдгөө 91 нь энх тунх ажиллаж амьдарч байна. Түүний дотор Өвөрхангай аймгаас 10 генерал төрөн гарсан байдаг агаад Батлан хамгаалахын сайд 1, ЗХЖШ-ын дарга 3 байдаг нь Монгол Улсын нийт генералуудын дотор тус аймгийн генералууд аргагүй жинтэй байр суурь эзлэж байгаа нь харагдаж байгаа юм. Тодруулбал дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдорж агсан ЗХЖШ-ын даргын албан тушаалыг тасралтгүй 12 жил хашсан байдаг нь үүний нэгэн тод илрэл юм.

Өврийн сайхан хангай нутгаас дэслэгч генерал Ц.Жанчив, Ч.Пүрэвдорж, Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Д.Ёндондүйчир, С.Эрдэнэ, хошууч генерал Д.Бадам, Ч.Цэрэндагва, Л.Намсрай, Ч.Сангишарав, нарын арван генералын дотор дэслэгч генерал 6, хошууч генерал 3, бригадын генерал цолтон 1 төрөн гарчээ. Сант Сумын харьяат, дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бол, Дэслэгч генерал Цэрэнбалжидын Дашзэвэг Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн засаг дарга Г.Ганболд нарын дэмжлэгтэйгээр энэ арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Генералууддаа болон тэдний ар талын албыг цэргийн хүний л нэгэн адил дааж, гэр бүл үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлж ирсэн гэргий нарт нь мөн баяр хүргэн хүндэтгэл үзүүлсэн юм. Нутгийн генералууддаа ийнхүү өнгөрсөн жилээс эхлэн хүндэтгэл үзүүлэх болсонн нь орон нутагт батлан хамгаалах салбарын бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа өргөжиж, иргэн цэргийн харилцааг өргөжүүлсэн томоохон ажлын нэг болж байгааг нутгийн удирдлага онцолсон.

Өвөрхангай аймгаас төрсөн эдгээр генералуудаа ирэх онд нутагт нь хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр болсоноо нутгийн удирдлага албан ёсоор илэрхийлж байлаа. Энэ үеэр мөн Өвөрхангай аймгийн унаган харьяат Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ажиллаж байгаа болон, Зэвсэгт хүчний анги байгууллагын захирагчийн албыг хашиж буй хурандаа цолтнууд хүрэлцэн ирж генералууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад мэдлэг оюунаа зориулан хүчин зүтгэж ирсэн болоод өдгөө үүргээ биелүүлэн яваа та бүхнийхээ үйл хэргийг Монголын ард түмэн, ирээдүй хойч үеийн хүүхэд залуус тань мартах учиргүй ээ.

Бэлтгэсэн: Б.Сарнай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 10 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 13 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 14 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 14 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 15 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 15 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 18 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр