УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ШИНЭЧЛЭЛ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ

Өнөрцэцэг
10 цагийн өмнө

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал ихэсч, хөдөлгөөний эрчим жилээс жилд нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар шинэчлэлтийг хийх, өргөтгөх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгааг харуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор энэ чиглэлийн авто замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан. Тус ажлын хүрээнд одоо байгаа хоёр эгнээ авто замыг дөрвөн эгнээ авто зам болгохтой нийцүүлэн өргөтгөх ажлыг 2019 оны тавдугаар сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 01-А/145 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдсан байна. Хурлаар тус ажлыг саадгүй явуулахад орон нутгийн зүгээс бүх талаар хамтран ажиллах, замын зурваст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель зэрэг инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, барилга объектуудыг Авто замын тухай хуулийн 16.2 дахь заалтыг үндэслэн нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, түгээмэл тархацтай орд газрыг ашиглах, орон нутаг, хот хоорондын ачаа болон хүн тээврийн үйлчилгээг зохицуулах зэрэг асуудлыг хөндөж үйл ажиллагааг зохион байгуулах талаар ярилцжээ. Тус ажлын хэсэг авто замын зурвас газар орсон барилга, объектуудыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох газруудад нь бичиг явуулж ажлыг эрчимжүүлж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 11 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 14 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 15 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 15 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 15 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 16 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 19 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр