ХЭНТИЙ АЙМАГ “ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВ” БОЛОН ХӨГЖИНӨ


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт" үндэсний чуулга 4 дүгээр сарын 22-нд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж 800 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар "Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх" зорилт дэвшүүлж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1,1 тэрбум ам.доллар буюу 2,8 их наяд төгрөгт хүргэхээр томоохон төслүүдийг эхлүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, тэр дундаа Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт орших түүхэн газар нутгууд руу жуулчдыг татах зорилгоор бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг өнгөрсөн оноос эхлүүлээд байгаа билээ.

Тиймээс чуулганд Хэнтий аймгийн удирдлагууд, төрийн болон ТББ, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл зэрэг нилээд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож, өөрсдийн санал бодлоо хүргэлээ.

Мөн энэ үеэр Таван богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан 300 гаруй ажилтантай ноолуурын үйлдвэрийг Хэнтий аймагт байгуулах боломжтой гэдгээ танилцуулсан бол аймгийн Засаг дарга Н.Ганбямба газрын асуудлыг шийднэ гэдгээ амлалаа.

Чуулганы төгсгөлд 5 заалт бүхий зөвлөмжийг гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр болсон юм.

Уг зөвлөмжид,

Нэгдүгээрт, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг шат шатанд эрчимжүүлж, ОУ-ын агаарын тээврийн даацыг нэмэгдүүлэх, цахим виз олголтыг нэвтрүүлэх, хилийн боомт дээрээс виз олгох ажлыг яаралтай эхлүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татварын болон бусад бодлогоор төрөөс дэмжих,

Хоёрдугаарт, Мянганы суут хүн, Их эзэн Чингис хааны түүхэн өв, соёлыг цогц байдлаар дэлхий нийтэд сурталчлан таниулах, боловсролын хөтөлбөрт тухайлсан өөрчлөлт оруулах, "Чингис хаан" нэршлийг хэрэглэх тухай зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх,

Гурвдугаарт, Түүхэн аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс Дэлхийн мянганы суут хүн, Их эзэн Чингис хааны төрөлх нутаг Хэнтий аймгийг "Түүхэн аялал жуулчлалын төв" болгон хөгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын тусгай хөтөлбөр батлан хэрэгжүүлэх,

Дөрөвдүгээрт, Уул уурхайн салбар, Монгол Улсын хэмжээнд эвдрэлд орж орхигдсон газруудын байгаль, орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх,

Тавдугаарт, Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, төслийг МҮХАҮТ хариуцан зохион байгуулах зэрэг асуудлуудыг тусгасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 11 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 14 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 15 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 15 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 16 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 16 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 19 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр