Б.ЭРДЭНЭБАТ: ДҮҮГИЙН МИНЬ ЗУРГИЙГ БИТГИЙ ТАВИАРАЙ


Дорноговь аймгийн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан Б.Алтантулга нь харамсалтайгаар амиа алдсан. Түүний шүүх шинжилгээний хариу зүрх нь ачаалал даагаагүйн улмаас амьсгал хураасан гэж гарсан. Тодруулбал талийгаач залууг жижүүрт гаргаж 24 цагийн турш нойргүй хонуулж, бие нь сульдаж ядарсан үед нь зодож дэгэлжээ. Шүүх шинжилгээний хариу гадны нөлөөтэй гэж гарсан. Харин ЗХЖШ үүнд ямар ч тайлбар өгөхгүй дүлий, сохороор өнөөг хүрчээ. Талийгаач залуугийн ах Б.Эрдэнэбаттай бид утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.

Цэргийн баяраар Батлан хамгаалах яамны гадна эмээ, дүү хоёртой нь мөн та гурав суулт хийсэн. Ямар хариу өгсөн бэ?

-Биднийг Батлан Хамгаалах Яамны нэг газрынх нь дарга хүлээн авч уулзаад суултаа зогсоо. Бид бичгээр хариу өгнө гэж хэлээд биднийг буцаасан. Дүү бид хоёр настай эмээгээ ядраагаад дааруулчих вий гээд санаа зовоод буцсан.

Тэгээд Бичгээр хариу өгсөн үү?

-Албан тушаалыг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ БХЯ-ны н.Эрдэнэ-Очир гэдэг хүнээс бид дахиж ийм алдаа гаргахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллана гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Аврах боломж зөндөө байсан ч авраагүйд л харуусч сууна.

Өнгөрсөн хугацаанд Батлан Хамгаалахын сайд та бүхэнд ямар нэгэн байдлаар эмгэнэл илэрхийлсэн үү?

Малчдын уулзалтад явж байгаа гээд л телевизээр гарах юм билээ. Гэхдээ бид дүүгээ өөд болсон цагаас эхлээд л харсан. Ганц ч удаа бидэнд зурвас илгээж эсвэл ирж эмгэнэл илэрхийлээгүй. Телевизээр эмгэнэл илэрхийлсэн гэсэн мэдээлэл байсан гэхдээ би олж үзэх гээд хайгаад олоогүй. Энх тайван цагт хайран сайхан дүүгээ цэрэгт явуулж тамлуулж алдчихаад сайдыг нь зурагтаар эмгэнэл илэрхийлэхийг хүлээгээд суухыг хүсэхгүй байна. Өчигдөрхөн дүүгийн маань төрсөн өдөр болсон. Мод тарихаас өөр хийж өгөх буян бидэнд даанч үлдсэнгүй дээ. Ээж маань зурагтаар дүүгийн минь талаар ярихаар хямраад байх юм. Миний дүү амиа алдаад өнгөрөхдөө гол нь биш ээ. Эргүүлээд босгоод ирж чадахгүйгээс хойш дахиж ийм явдал давтагдахгүй байгаасай л гэж бодох юм.

Талийгаачийг зодож дэгэлсэн гэгдэх хүмүүс шалгагдаж байгаа юу? Шүүх хурал нь хэзээ вэ?

-н.Мандалхангай, н.Энхбаяр нар сул чөлөөтэй явж байгаа. Дорноговь аймагт байцаагдаж байгаа гэж дуулсан. Шүүх хурлынх нь тов гараагүй байгаа. Эрүүл саруул дүүг маань зодож тамалсан хүмүүс зохих шийтгэлээ авах байх гэж найдаж л сууна.

Дорноговь аймагт хийсэн шинжилгээний дүн Улаанбаатар хотод хийсэн шинжилгээний дүнгүүд хоорондоо зөрсөн юм уу?

-Дорноговь аймагт дүүг маань гадны нөлөөгүй гэж гаргасан. Яагаад тэгэж гаргасан гэдгийг гайхаад байгаа. Үнэхээр дарамт шахалттай л байж дээ. Харин Улаанбаатарт хийсэн задлан шинжилгээний хариу гадны нөлөөтэй зүрх нь ачаалал даагаагүй гэж гарсан. Ар гэрийхэн нь хэцүү л байна. Ээж нь зургийг нь хараад хямраад л. Дахиж дүүгийнхээ ясыг өндөлзүүлмээргүй байна. Дүүгийн маань зургийг битгий тавиарай. Зовж тарчилсан дүү минь ядаж амгалан тайван нойрсог.

Цаг гаргаж мэдээлэл өгсөнд баярлалаа. Шүүх мэргэн байж дүүгийнх нь хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 12 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 13 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 15 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 16 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 16 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 16 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 17 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 20 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр