НАЛАЙХЫН УУРХАЙН АМАНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ГУРВАН ХҮН АМИА АЛДЛАА

Өнөрцэцэг
2019/04/21

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Лакатрын Энгэр өөрийн байранд байрлах Эрдэнийн хөгжил ХХК-ийн нүүрсний далд уурхайд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 80 цаг 40 минутын үед уурхайн гүнд ажиллаж байсан 3 иргэн уурхайн нуралын улмаас дарагдаж нас барсан гэх мэдээллийн дагуу Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Төржаргал нар 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шуурхай ажиллаа. Шалгалтаар уурхайн малталтын 10 орчим метрийн гүнд, ам хэсгийн өргөн 3 метр, өндөр 2.50 метр, уурхайд 4 ажилтан ажиллаж байснаас 1 иргэн аврагдаж 3 иргэн малталт хийж байхад нурал үүсч улмаар шороонд дарагдаж барсан байна. Нас барсан иргэдийн мэдээлэл /27, 40, 47 настай, Цэгмэд, Шижирболд, Батхуяг/ нар нас барсан. Налайх дүүргийн харъяаны иргэд байсан байна. Гүррагчаа 38 настай эрэгтэй аврагдсан. Ослын шалтгаан: уурхайн малталтын ажил явуулахаас өмнө ажлын байранд үзлэг хийгээгүй, Уурхайн удирдлага болон инженер техникийн ажилтан нар уулын ажлыг горимоор нь явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс осол гарсан байна.

Дээрх зөрчил нь Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229/A/232 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 15 дах /Уурхайн удирдлага болон инженер техникийн ажилтан нар уулын ажлыг горимоор нь явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс уурхайд тогтмол орж байх үүрэгтэй. Ээлж ахалж буй ажилтан ээлжийн хугацаанд ажлын байр бүрийг шалган, ажиллах нөхцөл хүндрэлтэй мөргөцөгт уулын ажлыг биечлэн удирдана/, заалыг, 2.2.Уулын малталтын нэвтрэлт, бэхэлгээний ажил.

39 дэх /Тухайн малталтыг нэвтрэх ба бэхлэх ажил нь батлагдсан зураг төсөл, паспортын дагуу явагдана. Паспортыг уулын ажлыг удирдаж буй техникийн ажилтнууд зохиож, уурхайн дарга буюу ерөнхий мэргэжилтэн батална/ заалтыг,

40 дэх /Уулын бүх малталтыг цаг хугацаанд нь батлагдсан бэхэлгээний паспортын дагуу бэхэлнэ. Бэхэлгээний паспортад нэвтэрч байгаа малталт бүрийн онцлог, нөхцөл байдлыг тусгана.

-Малталтын хана, бэхэлгээний хоорондох хөндий зайг чигжиж дүүргэнэ.

-Малталтын уул-геологийн болон олборлолтын нөхцөл хүндэрсэн тохиолдолд малталт нэвтрэх ажлыг бэхэлгээний паспортад өөрчлөлт оруулах хүртэл зогсооно. Техникийн хяналтын болон хэсгийн бүх ажилтан ажил эхлэхийн өмнө шинээр, өөрчлөгдсөн бэхэлгээний паспорттай урьдчилан танилцаж, гарын үсэг зурна/ заалтыг,

49 дэх /Нуранги чулуулаг дундуур хэвтээ, налуу малталт нэвтрэх үед байнгын бэхэлгээ хийх хүртэл түр бэхэлгээ хэрэглэнэ. Маш сул буюу тогтворгүй /нуранги, зөөлөн, гулсамтгай/ чулуулагт малталт нэвтрэхдээ түр бэхэлгээг мөргөцөгт хүргэж байрлуулах хэрэгтэй./ заалтуудыг тус тус зөрчсөн байна. Ослын газарт Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Төржаргал, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүр нар, дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, Уул уурхайн аврах ангийн бүрэлдэхүүн ослын газарт ажиллаж, ган татлага дээр нь 000100, 000085, 001090 дугаарын лацаар лацдан үйл ажиллагааг түр зогсоосон болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 12 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 14 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 16 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 16 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 17 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 17 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 17 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 20 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр