“СОД МОНГОЛ" ХХК ИРГЭДИЙГ ХОХИРООСНЫГ ШҮҮХ ТОГТООСОН БАЙНА


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын "Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв"-д хэрэглэгчдээс "Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийж байна" гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар "Сод монгол групп" ХХК-ийн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дизель түлш болон АИ-92 автобензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн байгууллагын "Аи-Си" картаар борлуулан автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар буюу худалдах хэмжээг үнийн дүн, хэмжих нэгж /литр/-ээр хязгаарлаж худалдаалсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т "Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

"Сод монгол групп" ХХК-ийн зүгээс хяналт шалгалтын дүнд гарсан улсын байцаагчдын дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий" нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Захиргааны хэргийн гурван шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд улсын байцаагчдын гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Ингэснээр "Сод монгол групп" ХХК дизель түлш болон АИ-92 автобензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн компанийн "Аи-Си" картаар борлуулан автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар худалдаалсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдлоо.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 13 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 14 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 16 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 17 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 17 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 18 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 18 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 21 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр