ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ЭНХБОЛД: ЭЭЖ МИНЬ ХИЧЭЭЖ ЗҮТГЭЭГҮЙ БОЛ БИ ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮН БАЙХ БАЙЛАА

Өнөрцэцэг
2019/04/13

Өөрийн бяцхан түүхээс хуваалцъя... Би өнөөдөр тэргэнцэр дээр сууж, суга таягтай явдаг байж болох л байсан...

Миний бие анх эхээс мэндлэхдээ хэвлийн буруу байрлалаас үүдсэн төрөлхийн хөлний гажигтай төрсөн байдаг. Яг ямар гажиг гэхлээр түнхний мултрал болон хөлийн тавхайгүй төрсөн оноштой. Хөлийн тавхайгүй гэдэг нь хөлийн өсгий байхгүй, шагайна буруу байрлалтай, тавхай эргэж дээшээ харсан нэг ёсондоо тавхайна дээшээ харсан хүний 2 гар шиг шулуун хэлбэртэй дугуйрсан хөлтэй төрсөн гэсэн үг. Хэрвээ алтан гарт эмч, ачит ээж минь байгаагүй бол өдийд загварын тайзнаа алхах байтугай 2 хөл дээрээ бүрэн зогсож чадах үгүй нь эргэлзээтэй байх бсан бизээ. Ингээд хорин хэдхэн настай ганц бие залуухан бүсгүй хүүгээ төрүүлээд тэнгэр хол, газар хатуу байх үедээ шүд зуун, нулимас дуслуулан хүүгээ бусдын адил эрүүл саруул хүү болгож хөл дээр нь зогсооно хэмээн өөрөө өөртөө амлалт өгч, мэдэж чадах, очиж хүрэх бүх арга чаргаа хэрэглэн сэтгэл шулуудан явж байх үедээ Гэмтлийн эмнэлэгийн ачит Буркан эмчтэй уулзаж итгэлийн үзүүрээс атгасан байдаг билээ. Тухайн үед миний хөлийг эмчлэх арга төдийлөн оновчтой эмчилгээ, мэс засал байгаагүй хэдий ч Буркан эмч нэгэн зоригтой эмчилгээ санал болгосон нь механикаар эмчлэх буюу шөрмөс сунгах зарчимаар эмчлэх арга юм. Буруу байрлалтай хөлийн шөрмөсийг хүчээр сунгаж зөв хэлбэрт оруулж гипсдэж, хэд хоногийн дараа гипсээ задлан тухайн цэгээс дахин цааш сунгаж гипсдэх зарчимаар хэвийн байдалд нь оруулах эмчилгээг санал болгосон нь өнөөдөр Энхболд Индиго хэмээх хүний зам мөрийг давхар засаж өгсөн баярт үйл явдал болжээ. Гэхдээ эмчилгээ тийм ч хурдан бас өвдөлтгүйгээр амархан ирээгүй юм. Надтай адил оноштой хэд хэдэн хүүхдүүд тухайн үед бсан ч бүрэн эдгээгүй гэж ээж минь хожим надад хэлж байж билээ. Ингээд ээж хүү 2 төрөөд сар гаруйхантай үеээсээ эмчилгээгээ эхлүүлэж 120-оос одоогийн 11-р хороололын хуучин гэмтлийн эмнэлэг хүртэл ээж минь намайг ганцаараа гурван жил гаран хугацаанд долоон хоног бүр үүрч шантралгүйгээр эмчилгээндээ явдаг бсныг хожим хамаатны ах эгч нар маань ээжээр минь бахархан ярьж өгдөг байлаа. Хөлний гипс задлах бүрт дотороос нь есөн шидийн юм гарч ирнэ. Шүдэнзний мод, савх, халбага гээд л чааваас байнга гипстэй бдаг болохоор загтнаж, эрвэгнэж, тэсгэл алдахдаа аминдаа маажиж малтах санаатай хийдэг бсан юм шиг байгаа юм. Одоо бодохнээ ээж минь үнэхээр их тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хаттай, үрээ гэсэн эхийн сэтгэл ямар агуу гэдгийг нотлох шиг. Тэр үед би явж чаддаггүй хөдөлгөөн муутай бсан болохоор жин ихтэй том биетэй хүүхэд ээжийгээ яасан их ядраасан бол. Ганц бие бүсгүй өвчтэй хүүхдээ ганцаараа өсгөх яасан хэцүү бсан бол. Хүүгээ өвчиндөө шанлаж уйлж, байж ядаж бсныг хараад сэтгэл нь яаж эмтэрч бсан бол гэгчлэн их зүйлийг боддог. Бодох тусам ээжийнхээ ачийг яаж хариулна даа гэх бодол толгойноос гарахгүй эргэлддэг байж билээ. Харин ээж минь хариуд нь миний хүү сайн хүн болж, сайн сайхан явж ээжийнхээ ачийг хариулаараа гэж хэлж байж билээ. Тиймдээ ч би хичээдэг... Бүх гэр бүлүүд бүтэн сайхан амьдраасаа гэж хүсдэг... Ингээд ээж хүү хоёрын эмчилгээ амжилттай дуусаж би 4 нас гарантайдаа хөл дээрээ бүрэн зогсож энгийн хүүхдүүд шиг гүйж харайж өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа нь алтан гарт эмч нар, ачит ээж, эмээ, өвөө, ах, эгч нарийн маань надад бэлэглэсэн бэлэг гэж боддог. Яг үүн шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэд амаараа үзгээ барьж, хуруугаараа тэмтрэн ном уншиж, дохиогоор ярьж, тэргэнцэртэй явах гэх мэт аливаа зүйлсийг арай өөр арга барилаар, жоохон өөрөөр л хийдэг болохоос эцсийн дүндээ ялгаагүй л адилхан хийж, бүтээж, хөгжиж чаддаг гэдгийг хэлэх гэсэн юм. Арай өөрөөр хийдэг байлаа гээд ялгаатай гэсэн үг биш тэд үүнийг хүсээгүй... Ер нь хүний амьдралд юу ч тохиолдож магадгүй. Хэн нэгэн хэзээ ямар өвчин зовлонтой тулгарахыг бид хэлж мэдэхгүй. Гэхдээ хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй байлаа хамаагүй бидний мөн чанар ялгаагүй адил хүн гэдгийг л би хэлэх гэсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 15 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 16 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 18 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 19 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 20 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 20 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 23 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр